Тайланд улс энэ оны эцэс гэхэд марихуаныг зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглахыг хориглох боловч эмнэлгийн зориулалтаар ашиглахыг үргэлжлүүлэн зөвшөөрнө гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдэв.

Тайланд нь 2018 онд каннабисыг эрүүл мэндийн зорилгоор ашиглахыг хуульчилсан Зүүн Өмнөд Азийн анхны улс болж, дараа нь 2022 онд зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрснөөр ирэх жил нь гэхэд 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй олон арван мянган каннабис худалдаалдаг дэлгүүр нээгдсэн байна.

Шүүмжлэгчид уг дүрмийг хэт яаравчлан баталсан гэж үздэг бол Тайландын засгийн газар каннабисын хэрэглээг зохицуулах шинэ хуулийн төслийг боловсруулжээ. Шинэ зохицуулалт оны эцэс гэхэд хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.

Хуулийн төслийг ирэх сард засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дараа нь парламент руу илгээх бөгөөд оны сүүлээс өмнө батлах болно гэж Эрүүл мэндийн сайд Чолнан Срикаев мэдэгдэв.

Каннабисыг зохицуулах хуульгүй бол зүй бус хэрэглээ нэмэгдэнэ гэж Чолнан лхагва гарагт анхааруулжээ. 

Түүний хэлснээр хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг каннабисын дэлгүүрүүдийг зөвшөөрөхгүй, мөн гэртээ каннабис тарьж ургуулахыг хориглох гэнэ. 

Шинэ хуулиар каннабисыг зохицуулалттай болгох тул тариалахын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болно. Гэхдээ анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт зориулсан каннабисын тариалалтыг дэмжих болно.

Хуулийн төсөлд дурдсанаар зугаа цэнгэлийн зориулалтаар каннабис ашигласан тохиолдолд 60,000 бат буюу 1,700 доллар хүртэл торгууль ногдуулахаар заасан бол каннабисыг ийм төрлийн зориулалтаар худалдсан, сурталчилсан, сурталчилгаанд оролцсон хүмүүсийг нэг жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 100,000 бат буюу 2,800 хүртэл доллароор торгох тухай заажээ.

Мөн зөвшөөрөлгүй каннабис тариалсан тохиолдолд нэг жилээс гурван жил хүртэл хорих ял, 20,000 бат (560 доллар)-аас 300,000 бат (8,000 доллар) хүртэл торгууль ногдуулахаар шийтгэлийг чангатгасан байна.

Түүнчлэн каннабисыг импортлох, экспортлох, тариалах, арилжааны зориулалтаар ашиглахад зөвшөөрөл авдаг болох гэнэ.

Эх сурвалж: Reuters

#Каннабис, #тайланд, #каннабисын хэрэглээг зохицуулах шинэ хууль,