Live
БОЛОВСРОЛ

МУК-ийнхан салбарын сайдтайгаа уулзсан ч ШИЙДЭЛД хүрсэнгүй

Монгол Улсын Консерваторийн газрыг хамгаалах түр хороо БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, сургуулийн хашаанд БҮТ-ийн барилга барих асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Консерваторийн газар хулгайлагдсан байсан. Өнөөдөр тэмцэл хийж байгаа хүмүүс тухайн үед газрынхаа төлөө тэмцээгүй байж газрыг нь буцаан авчирч өгсөний төлөө тэмцлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Консерваторийг цаашдаа Боловсролын яам цогцолбор хэлбэрээр цааш хөгжүүлье гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй гэрээ хийгдсэн. Ерөнхий төлөвлөгөөнд Консерваторийн алдагдсан байсан 0.6 га газрыг эзэмшилд нь буцаан авч, үүний 0.1 хувьд нь Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын мэдээллийн төвийг байгуулахаар төлөвлөсөн” гэв.

Утсан хөгжмийн тэнхмийн багш Д.Галбадрах “Сайдтай уулзах  үеэр арваад багш өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, асуулт тавьсан ч тодорхой хариулт өгөөгүй. Ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй учраас бид эсэргүүцсэн хэвээр байгаа.

Утсан хөгжмийн тэнхмийн багш Д.Амармэнд “Өнөөдөр Монгол Улсын Консерваторийн түр хороо болон БШУЯ-ны сайд, албаны хүмүүсийн хийсэн хурал харамсалтай нь шийдвэрт хүрч чадсангүй.

Бидний тэмцэл үргэлжилж байгаа бөгөөд маргааш хэвлэлийн бага хурлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet