Өмнөд Солонгосын засгийн газар ажил хаясан олон мянган залуу эмч нарт ажилдаа орох сүүлийн хугацааг хоёрдугаар сарын сүүл гэж зарласан бөгөөд ажил хаялтаа зогсоогоогүй эмч нар баривчлагдаж, эмчлэх эрхийн зөвшөөрлөө алдах эрсдэлтэй тулгараад байна.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын бага эмч нарын дөрөвний гурав орчим нь ажил хаялтад нэгдсэн нь томоохон сургалтын эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, хагалгаанууд хойшлогдоход хүргэсэн.
Дадлагажигч эмч нар жил бүр анагаахын их сургуульд элсэн орох оюутны тоог эрс нэмэгдүүлэх засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа юм.
Бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад Өмнөд Солонгост эмч, өвчтөний харьцаа бага бөгөөд хүн ам нь хурдацтай хөгширч байгаа тус улсад ойрын 10 жилийн дотор эмнэлгийн мэргэжилтнүүдийн асар их хомсдол үүснэ гэж засгийн газар анхааруулж байгаа.
Харин Өмнөд Солонгост эмч нарын цалин харьцангуй өндөр байдаг ч ажлын цагтай нь харьцуулбал энэ нь өндөр дүн биш гэдгийг бага эмч нар хэлж байна. Түүнчлэн эмч нарын тоог нэмэгдүүлснээр эрүүл мэндийн тогтолцооны бүтцийн асуудлыг шийдэж чадахгүй, тусламж үйлчилгээний чанарыг бууруулна гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгост эрүүл мэндийн үйлчилгээ үндсэндээ хувьчлагдсан бөгөөд яаралтай тусламж, мэс засал, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний үнэ бага, гоо сайхны мэс засал зэрэг ач холбогдол багатай үйлчилгээ өндөр үнэлгээтэй байдаг. Эмч нар томоохон хотуудад ашиг орлого ихтэй салбарт ажиллахыг илүүд үзэж, улмаар хөдөө орон нутагт боловсон хүчин дутагдаж, яаралтай тусламжийн тасаг ачаалал ихтэй болсон байна.
Ийм нөхцөлд их сургуулийн эмнэлгүүд хямд ажиллах хүчийг илүүд үзэж, зарим томоохон эмнэлгүүд ажилчдынхаа 40 гаруй хувийг дадлагажигч болон бага эмч нараар бүрдүүлжээ.
Сүүлийн долоо хоногт ажил хаялтын улмаас зарим эмнэлгийн хагалгааны хүчин чадал хоёр дахин буурсан байна. Эмнэлгүүд ихэвчлэн төлөвлөгөөт хагалгаануудаа хойшлуулж байгаа ч цөөн тохиолдолд яаралтай тусламжийн үйлчилгээнд нөлөөлж байгаа аж. Тухайлбал, баасан гарагт долоон эмнэлэг өндөр настай эмэгтэйг эмчлэхээс татгалзсаны улмаас өвчтөн түргэн тусламжийн машин дотор нас барсан хэрэг гарчээ.
Эрүүл мэндийн яам эмч нарын огцрох өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, гуравдугаар сар гарахаас өмнө ажилдаа эргэн орохгүй бол эрүүл мэндийн хуулийг зөрчсөн үндэслэлээр баривчлах хүртэл арга хэмжээ авахаа анхааруулаад байгаа. Мөн эмчлэх эрхийн лицензийг нь дор хаяж гурван сараар түдгэлзүүлэхээ мэдэгдсэн.
Ням гарагт Солонгосын Анагаах Ухааны Холбоо хуралдах бөгөөд ахлах эмч нар ажил хаялтад нэгдэх эсэх асуудлаар санал хураалт явуулах гэнэ. Хэрэв дадлагажигч эмч нарыг баривчилбал ийм арга хэмжээ авах магадлал өндөр байгааг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #эмч нарын ажил хаялт,