ДЭЛХИЙН МЭДЭЭ

Вашингтон хотод бейсболын цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа гурван хүн буудуулжээ

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын нийслэл Вашингтонд олон мянган үзэгчидтэй бейсболын тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн гадна гурван хүн буудуулж, тоглолтыг зогсооход хүрчээ.

Вашингтоны цагдаагийн хоёрдугаар командлагч Ашан Бенедикт энэ хэргийн үеэр гурван шархадсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр шархадсан хүмүүсийн хоёр нь буудалцаанд оролцсон хоёр машины нэгэнд байсан, харин гурав дахь хохирогч нь цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах явган хүний ​​зам дээр байсан эмэгтэй гэжээ. The Washington Post-ын мэдээлснээр шархадсан хүмүүсийн хоёр нь ​​амь насанд аюулгүй гэмтэл авсан бөгөөд эрэгтэй нь хөлөндөө, эмэгтэй нь нуруундаа буудуулсан аж.

Вашингтоны үндэсний баг болон Сан Диего Падресийн хоорондох тоглолтыг буун дуу гарсны дараа буюу 6-р үеийн төгсгөлд зогсоож, үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнгээс гаргажээ. Тоглолтыг ням гарагт үргэлжлүүлэхээр болсон байна. Буудлага болсон цэнгэлдэх хүрээлэнгийн гуравдугаар хаалгыг цагдаагийнхан битүүмжилсэн бөгөөд мөрдөн байцаалт идэвхтэй явагдаж байгааг твиттер хуудсаараа мэдэгджээ.

Мөн тус хэрэг гарахын өмнөх өдөр Вашингтоны зүүн өмнөд хэсэгт буудалцаан болж скутер унаж явсан зургаан настай охин амиа алдсан билээ. Вашингтонд энэ онд 100 гаруй хүн амины хэрэг гарсан бөгөөд тэдний ихэнх нь галт зэвсэгтэй холбоотой байжээ.

Эх сурвалж: AFP

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet