Антарктидын эх газарт анх удаа шувууны томуугийн үхлийн аюултай төрөл илэрсэн бөгөөд энэ нь өмнөд бүсийн оцон шувууны асар том колониудад аюул учруулж болзошгүйг эрдэмтэд анхааруулав.

Испанийн Шинжлэх ухааны судалгааны дээд зөвлөл (CSIC) “Антарктидыг бусад тивээс тусгаарладаг хол зай болон байгалийн саад тотгорыг үл харгалзан шувууны томуугийн өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгч вирус тус тивд анх удаа хүрснийг энэ нээлт харуулж байна” гэж мэдэгджээ.

Бямба гарагт Аргентины эрдэмтэд Испанийн судлаачидтай хамтран Антарктидын Примавера баазын ойролцоогоос олдсон үхсэн далайн шувуудын дээжид шинжилгээ хийж, вирусийг баталгаажуулсан байна.

“CSIC”-ийн мэдэгдэлд “Шувууд шувууны томуугийн ‘H5’ дэд хэв шинжийн халдвар авсан байсан бөгөөд үхсэн шувуудын дор хаяж нэг нь шувууны томуугийн өндөр эмгэг төрүүлэгч вирустэй болохыг шинжилгээгээр баталсан” гэжээ.

Уг тохиолдлоос өмнө ойролцоох арлуудад, тэр дундаа гентоо оцон шувуудын дунд уг вирус илэрсэн байна. 

Мөн Антарктидын судалгааны Шинжлэх ухааны хорооны мэдээллээр Антарктидын хойгт орших Хоуп Бэй дэх өөр төрөл зүйлийн шувуудын дунд сэжигтэй тохиолдлууд бүртгэгджээ.

“H5N1”-ийн дэгдэлт 2021 оноос хойш дэлхий даяар шувууны популяцыг цөөлж, олон сая зэрлэг шувууг устгасан бөгөөд одоо нүүдлийн шувуудаар дамжин Антарктидын колониудыг эрсдэлд оруулж байгаад эрдэмтэд санаа зовж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард шувууны томуу Антарктидын ойролцоох арлуудад дэгдэж, цахлай, скуа, оцон шувуу зэрэг олон төрөл зүйлийн шувуудын дунд тархжээ. Мөн Антарктидын хөхтөн амьтдад халдварлаж, далайн заан, үслэг далайн хав олноороо үхсэн байна. Вирус нь Арктикийн зэрлэг ан амьтдын популяцыг мөн устгаж байгаа ба арванхоёрдугаар сард цагаан баавгай “H5N1”-ээр үхсэн анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Антарктид, #шувууны томуу, #H5N1,