Өнөөдөр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский Европын холбоо болон НАТО-д “ялалтын төлөвлөгөө”-гөө танилцуулах гэж байна.
Украиныг НАТО-ийн эвсэлд нөхцөл болзолгүйгээр элсүүлж, Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх боломжтой болохын тулд барууны зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг цуцлах зэрэг таван зүйл бүхий төлөвлөгөөгөө Зеленьский лхагва гарагт Украины парламентад танилцуулсан.
Ирэх сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж барууны орнуудын дэмжлэг цаашид үргэлжлэх эсэх дээрээ тулаад байгаа энэ үед Зеленьский пүрэв гарагт төлөвлөгөөгөө Брюссельд болох Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болон НАТО-ийн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр танилцуулах гэж байна.
Тэрээр гурван нууц хавсралттай төлөвлөгөөгөө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден зэрэг барууны гол удирдагчдад аль хэдийн танилцуулсан. Барууны орнууд Киевийг хүчтэй дэмжихээ илэрхийлсээр байгаа ч хэн нь ч энэ төлөвлөгөөг бүрэн дэмжээгүй байна.
Лхагва гарагт НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте энэ төлөвлөгөөг “хүчтэй дохио” гэж нэрлэсэн ч “Энэ нь би төлөвлөгөөг бүхэлд нь дэмжиж байгаа гэсэн үг биш. Олон асуудал байгаа болохоор бүхэлд нь дэмжихэд бага зэрэг хэцүү байх болно” гэж мэдэгджээ.
“Төлөвлөгөөний талаар өөр үзэл бодолтой байж болох ч энэ нь бид Украины ард зогсохгүй гэсэн үг биш” гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Рюттегийн хэлснээр НАТО-ийн 32 гишүүн орон төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын үеэр нарийвчлан хэлэлцэх гэнэ.
НАТО-ийн зүгээс Украиныг гишүүнээр хүлээн авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн боловч хэзээ элсүүлэх үйл явц эхлэхийг тодорхойлоогүй байгаа. Шинжээчдийн үзэж байгаагаар дайны үед Украиныг хүлээн авах нь эвслийг мөргөлдөөнд шууд татан оруулах эрсдэлтэй тул дайн дуусахаас нааш Украин НАТО-ийн гишүүн болж чадахгүй байж магадгүй юм.
Эх сурвалж: Reuters

#Володимир Зеленьский, #Европын холбоо, #Нато, #УКраин, #ялалтын төлөвлөгөө,