Live
ЗАСГИЙН ГАЗАР

“Цагаан хад суурьшлын бүсэд маргаашнаас эхлэн хатуу хөл хорио тогтооно”

“Цагаан хад суурьшлын бүсэд маргаашнаас эхлэн хатуу хөл хорио тогтооно” гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрбээр “Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүлсэн. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байгаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД/МРА.mn

Түүнчлэн Гашуунсухайт боомт өнөөдрөөс хэвийн үйл ажиллагаанд шилжсэн. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Харин маргаашаас буюу долдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай тус боомтын Цагаан хад суурьшлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болох зорилтыг тавьсан” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet