Даваа гарагт Унгарын парламент Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг зөвшөөрснөөр Скандинавын улсын батлан хамгаалахын эвсэлд элсэхэд саад болоод байсан сүүлийн бэрхшээл үгүй боллоо.
Одоо Унгарын хууль тогтоогчдоос олонхын дэмжлэг авсан соёрхон батлах бичигт тус улсын парламентын дарга, ерөнхийлөгч гарын үсэг зурна. Үүний дараа Вашингтонд элсэх баримт бичгийг хадгалуулах гэх мэт ажлууд хийгдэх юм.
Баасан гарагт Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссоны хийсэн айлчлалаар хоёр улс зэвсгийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Унгар улс олон сар хойшлуулсан санал хураалтаа ийнхүү хийсэн байна.
2022 онд Орос Украинд түрэмгийлсний дараа Швед болон Финланд аюулгүй байдлын үүднээс Хойд Атлантын эвсэлд үл нэгдэх бодлогоо орхиж байв.
Скандинавын улсууд эвсэлд нэгдэн орсон нь 1991 онд ЗХУ задран унасны дараа зүүн Европын орнуудыг өөртөө нэгтгэснээс хойших эвслийн хамгийн том тэлэлт болж байна.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Шведийн гишүүнчлэл нь биднийг илүү хүчирхэг, аюулгүй болгоно” гэж “X” платформоор мэдэгджээ.
Сүүлийн хэдэн арван жилд Швед улс НАТО-той хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Афганистан зэрэг газар нутагт явуулж буй ажиллагаанд хувь нэмрээ оруулж байсан ч гишүүн нь болсноор эвслийн хойд жигүүр дэх батлан хамгаалах төлөвлөлт, хамтын ажиллагааг хялбарчлах боломжтой болох юм.
Швед нь Балтын тэнгисийн нөхцөлд тохируулсан хамгийн сүүлийн үеийн шумбагч онгоц, дотоодод үйлдвэрлэсэн “Gripen” сөнөөгч онгоцны томоохон флот зэрэг нөөцтэй бөгөөд эдгээр нь НАТО-ийн зэвсэглэлд томоохон хувь нэмэр оруулах болно.
Тус улс мөн цэргийн зардлаа нэмэгдүүлж, энэ онд ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх НАТО-ийн босгонд хүрэх ёстой.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Нато, #унгар, #Швед, #гишүүнчлэл,