Ван И: Хятадын иргэд шархадсан нь террорист халдлага байсан эсэхийг Пакистаны тал шалгах хэрэгтэй

Хятадын ГХЯ-ын сайд Ван И өчигдөр Душанбед Пакистаны гадаад хэргийн сайд Шах Мехмуд Курешитай уулзжээ.
Энэ үеэр Ван И “Пакистанд болсон үймээнд Хятадын иргэн хүнд гэмтэж шархадсан хэрэгт цочирдож байна. Хэргийг шалгаж, шархадсан хүмүүсийг бүх хүчээр эмчлэн аварч, арын ажлыг зохицуулахыг хүсье. Мөн иймэрхүү хэрэг дахин гарахгүй байх гэж найдаж байна. Террорист халдлага болон гэмт хэрэг үйлдэгсдийг даруй баривчлан залхаан шийтгэх нь зүйтэй. Уг хэргээс сургамж авч Хятад, Пакистаны хамтын ажиллагааны төслийн аюулгүй байдлыг баталгаажуулах, бүх төслийг аюулгүй урагштай ахиулахыг хүсэж байна” гэжээ.
Куреши Пакистаны засгийн газар, ард түмнээ төлөөлөн Хятадын талын хүмүүс эндэж шархадсанд харамсаж буйгаа илэрхийлээд “Энэ бол ослын хэрэг гэдгийг анхны шатны шалгалтын дүн харууллаа. Одоохондоо террорист дайралт мөн эсэхийг нотлох аргагүй байна. Хятад улс бол Пакистаны хамгийн чухал найз, найдвартай түнш юм, Хятадын талын хохирол бол даруй Пакистаны талын хохирол юм. Пакистаны тал уг хэргийг мөрдөн шалгаж, Хятадын талд цаг тухайд нь шалгалтын дүнг мэдээлж байх болно. Мөн Хятадын талын хүмүүсийн аюулгүй байдлыг бүх хүчээр баталгаажуулах болно” гэжээ.

Хариулах