Хятадын Зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэг дипломат харилцааны бэлгэ тэмдэг болсон панда баавгайгаа АНУ руу илгээхээр Вашингтоны үндэсний амьтны хүрээлэнтэй хамтран ажиллаж байгааг Хятадын тал мэдэгдэв.
Хятад улс олон жилийн турш хулсны баавгайгаа сайн санааны элч төлөөлөгчөөр янз бүрийн улс орон руу илгээж, “панда дипломат ажиллагаа” гэгчийг хөгжүүлж ирсэн.
Пүрэв гарагт Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Хятадын холбогдох байгууллагууд Испанийн Мадридын амьтны хүрээлэн, АНУ-ын Сан Диего хотын амьтны хүрээлэнтэй аварга хулсны баавгайг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан” гэж мэдэгджээ.
Мөн АНУ-ын Вашингтоны үндэсний амьтны хүрээлэн болон Австрийн Венийн амьтны хүрээлэнтэй идэвхтэй хэлэлцээр хийж байгааг мэдэгдсэн байна.
Арваннэгдүгээр сард Вашингтоны үндэсний амьтны хүрээлэн гурван хулсны баавгайг Хятадад буцааж өгснөөр Жоржиа мужийн Атланта амьтны хүрээлэн АНУ даяар хулсны баавгайн хөтөлбөртэй цорын ганц амьтны хүрээлэн болсон юм. Гэхдээ энэ онд тус амьтны хүрээлэнгийн дөрвөн хулсны баавгайн түрээсийн гэрээний хугацаа дуусна.
1972 онд болсон Ерөнхийлөгч Ричард Никсоны айлчлалын үеэр Хятадын засгийн газар анх АНУ-д хоёр аварга хулсны баавгай бэлэглэж байв.
Тухайн үед ХКН-ын дарга Мао Зэдун “Бид холбогдох улс орнуудтай аварга хулсны хамгаалах олон улсын хамтын ажиллагааны шинэ үе шатыг тэсэн ядан хүлээж байна. Энэ нь хулсны баавгай болон бусад ховордсон амьтдыг хамгаалах шинжлэх ухааны судалгааны үр дүнг цаашид өргөжүүлж, ард иргэд хоорондын харилцаа холбоо, нөхөрлөлийг дэмжих болно” гэж хэлж байв.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад болон АНУ-ын харилцаа бүс нутгийн дайн, худалдааны маргаан, тагнуулын ажиллагаа зэрэг олон бэрхшээлтэй тулгарсан. Үр дүнд нь Хятадын тал Америкийн амьтны хүрээлэнтэй хулсны баавгайн гэрээгээ сунгахаас татгалзсан юм.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд хоёр орны удирдагчид хурцадмал байдлыг намжаахын тулд идэвхтэй хэлэлцээр хийсэн бөгөөд энэ нь их гүрнүүдийн дипломат харилцаанд сайнаар нөлөөлж байгаа бололтой.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #хулсны баавгай, #ХЯтад, #панда дипломат ажиллагаа,