ОХУ-ын Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийттэй харилцах яам болон түүний харьяа “Засгийн газрын технологи” (GovTech) байгууллагаас 2024 оны хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Дижитал тусгаар тогтнол олон улсын урт хугацааны хамтын ажиллагааны үндэс” сэдэвт Евро-Азийн мэдээллийн технологийн анхдугаар форумыг Москва хотноо зохион байгуулж байна. 

Энэхүү форумд Ази, Европын 10 гаруй орны цахим яам, мэдээллийн технологийн компаниуд, их дээд сургууль, судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож цахим шилжилтийн үндэсний стратеги, төрийн үйлчилгээний цахим шилжилт, цахим платформуудын хэрэгжилт, Евро-Азийн бүс нутгийн орнуудын мэдээллийн системийн хөгжил, дата удирдлага, хэрэглэгч төвтэй бизнес процессын инженерчлэл, төрийн цахим үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар өөрсдийн орны туршлагаас хуваалцаж байна. 
Мөн цахим шилжилтийн лидерүүдийг бэлтгэж буй сайн туршлага, хиймэл оюун ухаан болон мэдээллийн аюулгүй байдал, ухаалаг хот, бүс нутгийг бий болгох арга зам, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй сорилтууд, дэвшилтэт технологийн хэрэглээ, сүүлийн үеийн чиг хандлага зэрэг олон асуудлыг хэлэлцэв. 

Уг форумд Сайдын зөвлөх Б.Ганбат, ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Эрдэнэбаяр, Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Лхагвадолгор нар оролцож, хэлэлцсэн асуудлуудаар харилцан мэдээлэл, сайн туршлагаа солилцож бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллахаар боллоо.

#ЦХХХЯ, #Евро-Азийн мэдээллийн технологийн анхдугаар форум,