Өнгөрсөн сард Их Британийн “Trident” пуужингийн системийн туршилт амжилтгүй болж, пуужин хөөргөх талбайн ойролцоо унасан болохыг “The Sun” сонин лхагва гарагт мэдээлжээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 30-нд Флоридагийн эрэгт хийсэн туршилтын үеэр дуураймал цэнэгт хошуугаар тоноглогдсон өдөөгчид (booster) алдаа гарч, хөөргөсөн газраасаа хэдхэн метрийн зайд далайн усанд унасан байна. Пуужин хэдэн мянган километрийн зайд Бразил болон Баруун Африкийн хооронд Атлантын далайд унах ёстой байжээ.
Пуужинг Хатан хааны тэнгисийн хүчний “HMS Vanguard” шумбагч онгоцноос харвасан болохыг “The Sun” мэдээлэв.
Туршилтын үеэр Батлан хамгаалахын сайд Грант Шаппс болон Тэнгисийн цэргийн хүчний тэргүүн нар шумбагч дотор байжээ.
Их Британийн Батлан хамгаалах яам туршилтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн ч “Үндэсний аюулгүй байдлын үүднээс бид энэ талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ алдаа нь тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэдэгт итгэлтэй байгаа ба ‘Trident’ пуужингийн системийн хэвийн ажиллагаанд эргэлзэхгүй байна” гэж мэдэгджээ.
Түүнчлэн “Trident” бол 190 гаруй туршилтыг амжилттай хийсэн “дэлхийн хамгийн найдвартай зэвсгийн систем” болохыг тэмдэглээд, “Их Британийн цөмийн саатуулах хэрэгсэл аюулгүй, найдвартай, үр дүнтэй хэвээр” гэж нэмж хэлэв.
“The Sun” сонины мэдээлснээр 2016 онд болсон “Trident”-ийн өмнөх туршилт мөн амжилтгүй болж, пуужин чиглэлээсээ хазайж байжээ.
Пуужин тус бүрийн үнэ нь 17 сая фунт стерлинг тул “Trident”-ийн туршилтыг маш ховор хийдэг байна.
Эх сурвалж: BBC

#Их Британи, #Trident, #пуужингийн системийн туршилт,