“Neuralink”-ийн хүн дээр хийсэн анхны туршилтын оролцогч чип суулгуулснаасаа хойш нэг сар орчмын дараа компьютерын хулганыг бодлоороо удирдаж байгааг Илон Маск мэдэгджээ.
Тус стартапыг эзэмшдэг Маск “X Spaces” дээр “Ажил урагштай байгаа, өвчтөн бүрэн эдгэрсэн ... компьютерын хулганыг удирдаж, бодлоороо хулганыг дэлгэцийн эргэн тойронд хөдөлгөж байгаа” гэж ярьжээ. Мөн товчлуур дарах дасгал дээр төвлөрч байгааг хэлсэн байна.
“Neuralink” нь өнгөрсөн жил мэс заслын робот болон суулгацын аюулгүй байдал, төхөөрөмжийн ажиллагааг судлах зөвшөөрлөө зохицуулагчдаас авч, өнгөрсөн сард анх удаа хүний тархинд суулгац суулгасан юм.
Туршилтад хамрагдсан хүмүүсийн тархины хөдөлгөөн удирддаг хэсэгт мэс заслын аргаар чип суулгасан бөгөөд чип нь тархины дохиог цуглуулж, программ руу илгээх зориулалттай.
Эхний зорилго бол “хүмүүст зөвхөн бодлоо ашиглан компьютерын курсор эсвэл гарыг удирдах боломжийг олгох” явдал болохыг тус компани есдүгээр сард мэдэгдэж байв. Цаашлаад хүний тархийг компьютерт холбож, саажилттай хүмүүст ухаалаг утас, болон компьютер удирдах, эсвэл хараагүй хүмүүст хараагаа сэргээхэд туслах зорилготой.
Хүн дээр хийж буй анхны туршилтын үр дүн нь хөдлөх эсвэл харилцах чадваргүй хүмүүст зориулсан технологийг бодит ертөнцөд нэвтрүүлэхэд чухал алхам болж чадна.
Маск өнгөрсөн сард компанийн анхны бүтээгдэхүүнийг “Telepathy” гэж нэрлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн бөгөөд түүний хэлснээр анхны хэрэглэгчид нь гар хөлөө алдсан хүмүүс байх гэнэ.
“Neuralink”-тэй төстэй ажил хийж байгаа “Synchron” нэртэй фирм 2021 оноос хойш туршилтдаа хүмүүсийг бүртгэж, суулгацаа тархинд нь суулгаж байгаа.
Энэ оны эхээр хийсэн “Synchron”-ы мэдэгдэлд дурдсанаар хүнд хэлбэрийн саажилттай байсан эхний оролцогчид мессеж бичих, цахим шуудан илгээх, онлайнаар худалдан авалт хийх зэрэг ердийн өдөр тутмын үйл ажиллагаандаа төхөөрөмжийг ашигладаг болсон байна.
Эх сурвалж: CNN

#илон маск, #тархины суулгац, #Neuralink,