Мягмар гарагт Өмнөд Солонгост өрнөж буй эмч нарын ажил хаялтын улмаас төлөвлөгөөт хагалгаанууд хойшилсон байна.

Томоохон эдийн засагтай орнуудтай харьцуулахад тус улсад эмч, өвчтөний харьцаа бага байдаг тул Өмнөд Солонгосын засгийн газар анагаахын сургуульд элсэгчдийн тоог жилд 2,000-аар буюу одоогийнхоос 65%-иар нэмэгдүүлэх санал гаргажээ.

Гэвч Солонгосын Анагаах Ухааны Нийгэмлэг, Солонгосын Дадлагажигч, Резидент эмч нарын нийгэмлэг уг төлөвлөгөөг эсэргүүцэж, мягмар гарагт бүрэн ажил хаялт зарлахыг бүх гишүүдэдээ уриалсан байна.

Тус улсын эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурдсанаар бараг 6,500 дадлагажигч, резидент буюу бага эмчийн ажиллах хүчний тал орчим нь даваа гарагт ажлаас халагдах өргөдлөө өгч, мягмар гарагт 1,600 орчим эмч ажилдаа ирээгүй гэв.

Засгийн газар эмч нарыг ажилдаа эргэн орохыг шаардаж, Ерөнхийлөгч Юн Сук Ёол хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг барьцаалсан кампанит ажлыг буруушаасан байна.

Ажил хаялтаас болоод хорт хавдрын хагалгаанууд хойшилж, өвчтөнүүдийг эмнэлгээс гаргах эсвэл өөр эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай болсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Эрүүл мэндийн хоёрдугаар дэд сайд Пак Мин Су засгийн газар ажил хаялтыг таслан зогсоохын тулд хууль ёсны арга хэмжээ авахаар болсныг өнөөдөр мэдэгдэв. Аливаа үйл ажиллагаа нь үндэсний эрүүл мэндэд заналхийлж байгаа тохиолдолд эмчлэх эрхийн зөвшөөрлийг хүчингүй болгох эрх нь эрх баригчдад нээлттэй байдаг байна. 

Өмнөд Солонгост эмнэлгүүдийн 90 гаруй хувь нь хувийн хэвшлийнх байдаг бөгөөд эмнэлгийн ихэнх үйлчилгээ нь даатгалаар төлөгддөг. 

Мөн тус улсын эмч нарын цалин дэлхийд дээгүүр ордог. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2022 оны мэдээгээр улсын эмнэлгийн дундаж мэргэжилтэн жилд 200,000 ам.долларын цалин авдаг ба энэ нь улсын дундаж цалингаас хол давсан дүн аж.

Гэвч одоогоор 1,000 хүнд 2.5 эмч ноогдож байгаа нь ЭЗХАХБ-ын бүлэг дотроо Мексикийн дараа орох бага үзүүлэлт юм.

Сөүлийн үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, профессор Квон Сүн Маны хэлснээр илүү олон эмчтэй болох нь өрсөлдөөн нэмэгдэж, орлого буурна гэсэн үг ... тиймээс эмч нар шинээр элсэгчдийн тоог нэмэгдүүлэх саналыг эсэргүүцэж байгаа гэв.

Тус улсын алслагдсан бүс нутгуудад эмч нар дутагдалтай байгаа бөгөөд арьс, гоо сайхны мэс засал зэрэг илүү үр ашигтай салбартай харьцуулахад хүүхдийн болон эх барих зэрэг нарийн мэргэжлийн эмч нар ихээхэн дутагдалтай байдаг байна.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #эмч нарын ажил хаялт,