Өнөөдөр Ерөнхийлөгч Владимир Путин цэрэг армийг гутаан доромжилсон, худал мэдээ тараасан хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийн хөрөнгийг хураахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурлаа.

Уг хуульд мөн “хэт даврагч” үйл ажиллагаа болон “Оросын эсрэг” хориг арга хэмжээ авахыг уриалсан гэм буруутай хүмүүсийн мөнгө болон бусад үнэт зүйлийг хураах тухай тусгажээ.

Гэхдээ хурааж авах эд хөрөнгийн тоонд үл хөдлөх хөрөнгийг оруулаагүй байна.

Оросын парламентын хоёр танхим уг хуулийн төслийг сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэж, санал нэгтэйгээр баталснаар Путиний ширээнд хүрсэн юм.

Төрийн Думын дарга Вячеслав Володин Украин дахь Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн “урвагчид”-д оногдуулах шийтгэлийг чангатгах шаардлагатайг өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Оросын эрх баригчид 2022 оны хоёрдугаар сард цэрэг армийг шүүмжлэхийг хуулиар хориглосон.

Армийн талаархудал мэдээ” тараасан хэрэгт дээд тал нь 15 жилийн хорих ял оноодог бөгөөд эрх баригчид үүнийг аливаа эсэргүүцлийг дарах зорилгоор ашиглаж иржээ.

Украины дайн эхэлснээс хойш дайныг шүүмжилсэн олон мянган хүн ял шийтгэлээс зайлсхийхийн тулд гадаад руу дүрвэсэн ба тэдний олонх нь эд хөрөнгөө Орост үлдээсэн байдаг аж.

Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #ОРос, #дайныг шүүмжлэгч,