“Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан Ардын жүжигчин боллоо

Гэрэл зургийг MPA.mn
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст Төрийн дээд одон, медаль хүртээлээ.
Тухайлбал, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайханд Ардын жүжигчин цол олгов.
Тэрбээр шагналаа авсныхаа дараа “Тусгаар тогтнолоо бататгасан 100 жилийн ойн дээр энэхүү төрийн хүндэтгэлтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Монголын сонгодог урлаг, ардын урлаг тэр дундаа рок попын урлаг хөгжиж, 50 жилийн ойгоо тэмдэглэж байна” гэлээ.

Хариулах