Ням гарагт болсон америк хөлбөмбөгийн “Super Bowl LVIII” тоглолтыг телевиз болон бусад платформуудаар дунджаар 123.4 сая орчим хүн үзэж, Америкийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй телевизийн шоу болсныг “CBS” өнөөдөр мэдээлэв. 

“CBS”-ийн мэдээлснээр энэ нь өмнөх дээд амжилт буюу өнгөрсөн жилийн 115.1 сая үзэгчтэй харьцуулахад 7%-иар өссөн үзүүлэлт аж.

Тоглолтыг “CBS” болон “Paramount+” стриминг платформоос гадна испани хэл дээрх “Univision”, хүүхдийн “Nickelodeon” сувгаар цацжээ.

“Super Bowl LVIII” нь үзэгчдийн тоогоороо 1969 онд “Аполло 11” хөлөг саран дээр газардах үеийн телевизийн үзэлтэд ойртсон байна. Тухайн үед 125-150 сая орчим үзэгч хүн төрөлхтөн анх удаа саран дээр газардах мөчийг телевизээр үзэж байжээ.

“NFL”-ийн үзэгчдийн тоо өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Цаг сунгаж, “Chiefs” баг тоглолт дуусахаас хэдхэн секундийн өмнө хожлын цохилтыг хийсэн. Үзэгчдийн дунд поп од Тэйлор Свифт байсан ба түүний Травис Келситэй эхлүүлсэн романтик харилцаанаас болж “Chiefs” олны анхаарлын төвд ороод байгаа. Мөн Свифт аялан тоглолтоо дуусгаад “Super Bowl”-д амжиж ирсэн нь түүний шүтэн бишрэгчдийг татсан гэж таамаглаж байна.

“Super Bowl”-ийн үеэр цацагддаг сурталчилгаанууд үзэгчдийн сонирхлыг татдаг уламжлалтай. Энэ жил Кристофер Уолкен, Бен Аффлек, Мэтт Дэймон, Том Брэди, Бейонсе, Женна Ортега, Женнифер Энистон зэрэг олон алдартны тоглосон “Oreo”, “Pringles”, “Mountain Dew”, “Doritos”, “M&Ms” зэрэг олон брэнд тоглолтын дундуур сурталчилгаагаа цацахын тулд 7 сая ам.доллар зарцуулсан байна.

Эх сурвалж: CNBC

#Тэйлор Свифт, #Super Bowl LVIII, #CBS, #Paramount+, #NFL, #Травис Келси, #Chiefs,