Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй халалт үргэлжилсээр, бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн халуун нэгдүгээр сар тохиосныг Европын холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба (C3S) пүрэв гарагт мэдэгдэв.
“C3S” нь 1950 оноос дэлхийн цаг агаарын хэмжилтийг бүртгэж эхэлсэн бөгөөд тус байгууллагын бүртгэлээр өмнөх рекорд 2020 онд бүртгэгдэж байжээ.
Хүнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт болон Эль Нино цаг агаарын үзэгдлийн улмаас агаарын хэм улам нэмэгдсэнээр 2023 он 1850 оноос хойших хамгийн халуун жил болсныг эрдэмтэд саяхан зарласан билээ.
Мөн өнгөрсөн оны зургадугаар сараас хойших сар бүр өмнөх өмнөх рекордуудаа эвдсэн байна.
“C3S”-ийн дэд захирал Саманта Бургесс “Энэ бол зүгээр нэг түүхэн дэх хамгийн дулаан нэгдүгээр сар биш. Бид аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 1.5 хэмээс давсан 12 сарын хугацааг туулаад байна” гэж мэдэгдэв.
АНУ-ын эрдэмтдийн үзэж байгаагаар 2024 он өнгөрсөн жилийнхээс илүү халуун байх магадлал 30 орчим хувьтай бөгөөд түүхэн дэх хамгийн халуун таван жилийн жагсаалтад орох магадлал 99% байна.
Эль Нино үзэгдэл өнгөрсөн сард суларч эхэлсэн ба энэ оны сүүлээр илүү хүйтэн Ла Нина үзэгдэл рүү шилжиж магадгүй гэж эрдэмтэд тооцоолоод байгаа. Гэсэн ч өнгөрсөн сард дэлхийн далайн усны гадаргын дундаж температур бусад нэгдүгээр саруудтай харьцуулахад түүхэндээ байгаагүй дулаан байжээ.
2015 онд улс орнууд илүү ноцтой, буцаах боломжгүй үр дагаварт хүргэхгүй байхын тулд дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхаар тохиролцсон боловч Парисын хэлэлцээрийн зорилт биелэгдээгүй хэвээр байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #ЕХ, #Цаг агаар, #хамгийн халуун нэгдүгээр сар, #Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба, #C3S,