Гадил жимсний томоохон нийлүүлэгч Эквадор улс Орост үйлдвэрлэсэн цэргийн техник хэрэгслийг АНУ-д шилжүүлэх шийдвэр гаргасны дараа Москва Энэтхэгээс гадил жимсний худалдан авч эхэлсэн бөгөөд импортоо нэмэгдүүлнэ гэж тус улсын хүнсний аюулгүй байдлын хяналтын байгууллага мягмар гарагт мэдэгджээ.

Энэтхэгээс гадил жимсний эхний багцыг нэгдүгээр сард Орос руу илгээсэн бол дараагийнх нь хоёрдугаар сарын сүүлээр товлогдсон гэж Россельхознадзор мэдэгдээд, Оросын зах зээлд Энэтхэгийн гадил жимсний экспортын хэмжээ нэмэгдэнэ гэж нэмж хэлэв.

Россельхознадзор өнгөрсөн долоо хоногт Эквадорын таван компанийн бүтээгдэхүүнээс хортон шавж илэрсэн гэх шалтгаанаар гадил жимсний импортыг зогсоосон. Мягмар гарагт Эквадорын хүнсний аюулгүй байдлын агентлагийн тайлбарласнаар Орос руу илгээсэн гадил жимсний ердөө 0.3 хувьд нь шавж илэрсэн ба энэ эрсдэл учруулах хэмжээ биш гэв.

Нэгдүгээр сард Эквадор улс Орост үйлдвэрлэсэн цэргийн техникийгУкраин болон Оросын төмрийн хаягдал гэж нэрлээд, 200 сая долларын үнэ бүхий АНУ-ын дэвшилтэт техник хэрэгслийн оронд АНУ-д шилжүүлэн өгөх гэрээ байгуулсан нь Москваагийн дургүйцлийг хүргэж байв.

Эквадороос авч буй зэвсэг Украин руу илгээгдэнэ гэдгийг АНУ мэдэгдээд байгаа.

2022 онд барууны орнууд Украины түрэмгийлэлтэй холбогдуулан Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авснаар тус улс барууны бус орнуудтай худалдаагаа нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрч, улмаар Энэтхэгтэй худалдааны харилцаагаа гүнзгийрүүлсэн.

Оросын эрх баригчид Энэтхэгийн гадил жимсний импортын шийдвэрийг АНУ-Эквадорын хэлэлцээртэй шууд холбоогүй ч Москва маргаантай орнуудаас хүнсний импортыг хязгаарлаж байсан удаатай. 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр 2022 онд Орос улс Эквадорын гадил жимсний хамгийн том импортлогч байсан бөгөөд 2022 онд халдлага эхлэхээс өмнө Эквадор жил бүр гадил жимсний экспортынхоо 20-25 хувийг Орост нийлүүлдэг байжээ.

Гадил жимсний томоохон нийлүүлэгч Энэтхэг ч мөн Оросын зах зээлд манго, хан боргоцой, папайя, гуава зэрэг бусад жимсийг нийлүүлэх сонирхолтой байгааг Россельхознадзор мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Эквадор, #Зэвсгийн гэрээ, #гадил жимс,