Өнгөрөгч хоногт ОБЕГ-т бүртгэгдсэн хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Орхон аймаг, Баян-Өндөр сум Зэст багийн "Дугуй” дэлгүүрийн хажууд суудлын автомашин айлын хашаа мөргөсөн, автомашины хаалгыг онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 07:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын  “Toyota Harreir” загварын суудлын автомашин айлын хашаа мөргөж тус автомашины жолооч Б /67 настай, эрэгтэй/ нас барсан байсныг 7 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрт шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Архангай аймаг, Жаргалант сум Ямаат багийн “Үзүүрийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км/-т 02.04-ний өдрийн 04:00 цагийн орчим тус сумын харьяат, малчин О гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан малчин О /56 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г эрэн хайх ажиллагааг 02.05-ны өдрийн 12:25 цагаас эхлэн тус багийн “Арцны сахья” гэдэг газар Орхон голын эрэг дагуу завьтай 50 метр зайд зохион байгуулж 13:37 цагт цогцсыг нь олж, гарган сумын Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн.

Цас шаварт суусан: Баян-Өлгий аймаг, Бугат сум Улаан толгой 2 дугаар багийн “Баруун хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 30 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/-т ачааны автомашин автозамын хажуу тал руу гулгаж ороод цасанд суусан тухай дуудлагыг 02.05-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ийн “Kia Bongo3” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

#онцолсон, #обег, #осол, #хоногийн мэдээ,