ГЭРЭЛ ЗУРАГ

Гэрэл зурагчин Д.Октябрь, Г.Эрдэнэтуяа нарын бүтээл ТҮҮХЭН МАРК боллоо

“Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2021.07.08) Төрийн ордонд боллоо.

May be an image of text that says 'монголулсадбайнгын байнгын парламент байгуулагдсаны з0жилийной "монгол улсад байнгын ажиллаг аатай парламент байгуулагдсаны 30 жилиин ой" сэдэвт маркийн анхны едрийн нээлт 2021.07.08 OFPERMANENT THEESTABLISHMEN ARLIAMEN TO 000'

Манай улс 1924 онд анхны маркаа хэвлэж байсан бөгөөд энэ удаагийн марк 1075 дахь сэдвийн марк болж байгаа юм. Маркийн нээлтийн хөшгийг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар татав.

No photo description available.

Уг маркийг Улсын Их Хурлын Тамгын газрын захиалгаар шуудангийн хоёр нэрийн хэлхээ  төрлөөр бүтээж, нийт 15.000 ширхэг хэвлэсэн байна. Марк нэг бүрийн үнэ 1500 төгрөг. Маркийн дизайнераар Ж.Ганхуяг, гэрэл зурагчнаар Д.Октябрь, Г.Эрдэнэтуяа нар ажиллажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet