АНУ Сири, Ирак дахь Ираны объектуудад хариу цохилт өгөх төлөвлөгөөг баталсныг эх сурвалжууд хэвлэлд ярьжээ.
Хариу цохилт хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан цохилт өгөх өдрийг товлох гэнэ.
Өнгөрсөн ням гарагт Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл Сирийн хилийн ойролцоо Йорданы нутаг дэвсгэрт орших АНУ-ын баазад нисгэгчгүй онгоцоор халдаж, гурван цэргийн аминд хүрсэн.
Ираны Хувьсгалт Гвардийн хүчний зэвсэг нийлүүлж, санхүүжүүлдэг Ирак дахь Исламын эсэргүүцлийн бүлэг ням гарагт болсон халдлагын хариуцлагыг хүлээж байгаагаа аль хэдийн мэдэгдсэн.
Ираны эрх баригчид 22 дугаар цамхаг гэгддэг АНУ-ын цэргийн баазад болсон уг халдлагад оролцоогүйгээ мэдэгдсэн ч АНУ-ын тагнуулын газар халдлага үйлдэхэд ашигласан нисгэгчгүй онгоцыг Иранд үйлдвэрлэсэн гэж үзэж байгаа.
Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “АНУ Америкийн цэргүүдэд халдсан явдлыг зүгээр өнгөрүүлэхгүй. Бид АНУ, өөрсдийн ашиг сонирхол, ард түмнээ хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна. Бид хаана, хэзээ, хэрхэн хийхээ шийдмэгцээ хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.
АНУ нисгэгчгүй онгоцны халдлагад хариу өгөхөө удаа дараа амласан ч Ерөнхийлөгч Жо Байден болон бусад батлан хамгаалахын албаны хүмүүс Ирантай илүү өргөн хүрээтэй дайн эхлүүлэх эсвэл бүс нутагт хурцадмал байдлыг нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн.
Тиймээс Вашингтон Ираны нутаг дэвсгэрт гэхээсээ илүүтэй Сири, Ирак дахь Ираны объектуудад цохилт өгөхөөр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдэгдсэн байна.
Мөн бүс нутагт өрнөж буй мөргөлдөөнд шууд татагдан орохгүйн тулд Иран Сири дэх дээд албан тушаалтнуудаа эргүүлэн татсан талаар “Reuters” агентлаг пүрэв гарагт эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #иран, #Йордан, #22 дугаар цамхаг, #Исламын эсэргүүцэл бүлэг,