Володимир Зеленьский болон Украины армийн командлагч Валерий Залужный нарын хоорондох хурцадмал байдал олон долоо хоног үргэлжилсний эцэст даваа гарагт командлагчийг ерөнхийлөгчийн албанд дуудаж, ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн болохыг эх сурвалжууд мэдээлжээ.

Албан ёсны мэдэгдэл хараахан хийдгээгүй байгаа ба долоо хоногийн эцэс гэхэд ерөнхийлөгчийн зарлиг гарах төлөвтэй байна. 

Өнгөрсөн жил эхлүүлсэн Украины сөрөг довтолгоо амжилтгүй болсны дараа ерөнхийлөгч болон ерөнхий командлагчийн хооронд аль хэдийн хагарал үүсээд байсан юм. 

Тухайлбал, Залужный өнгөрсөн арваннэгдүгээр сард The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Оростой хийж буй дайныг мухардалд орсон гэж тодорхойлсон нь хурцадмал байдлыг улам өдөөсөн гэж ажиглагчид үзэж байгаа. Тухайн үед Ерөнхийлөгчийн тамгын газар түүний мэдэгдлийг шууд шүүмжилсэн бол Зеленьский тайлбар хийхээс татгалзаж байв. 

Даваа гарагийн оройноос Киевийн эргэн тойронд ерөнхийлөгчийн албанд болсон уулзалтын талаар, мөн Залужныйг огцруулсан тухай цуу яриа тарсан ч ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров армийн даргыг огцруулсан тухай цуурхлыг няцаасан юм. 

Эх сурвалжийн хэлснээр даваа гарагт болсон уулзалтад Батлан хамгаалахын сайд Рустем Умеров мөн оролцсон бөгөөд энэ үеэр Зеленьский Залужныйд өөр албан тушаал санал болгосон ч тэрээр татгалзсан байна.

Одоогоор ерөнхий командлагчийн албан тушаалд Батлан хамгаалахын тагнуулын газрын дарга, Зеленьскийтэй дотно харилцаатай гэгддэг 38 настай генерал Кирило Буданов болон хуурай замын цэргийн командлагч Александр Сирский нарын аль нэгийг томилохоор хэлэлцэж байгаа аж.

Украины сөрөг довтолгоо тус улсын өмнөд болон зүүн хэсэг дэх Оросын цэргийн хүчийг түлхэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж чадаагүй ч Залужный тус улсын хамгийн нэр хүндтэй удирдагчдын нэг хэвээр байна.

Киевийн Социологийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сард явуулсан санал асуулгаар Украины иргэдийн 88% нь дээд генералыг дэмжиж байсан бол Зеленьскийн үнэлгээ 62% байжээ.

Энэхүү санал асуулгыг хоёр удирдагчийн хооронд илт маргаан үүссэний дараа явуулсан байна 

Эх сурвалж: CNN

#Володимир Зеленьский, #УКраин, #Валерий Залужный, #Украины армийн командлагч,