Лхагва гарагт НҮБ-ын дээд шүүх болох Олон улсын шүүх (ICJ)-ийн шүүгчид Оросыг 2014 онд Крымийн хойгийг өөртөө нэгтгэснийхээ дараа тус хойгт Украин хэлний боловсрол олгоход дэмжлэг үзүүлээгүй нь ялгаварлан гадуурхалтын эсрэг гэрээг зөрчсөн үйлдэл гэж үзжээ.
Гэсэн ч 2014 онд Украины дээгүүр нисэж байгаад сүйрсэн Малайзын агаарын тээврийн “MH17” онгоцны хэрэгт Москваг буруутгахаас татгалзав.
Шүүх мөн хоёр зөрчилд нөхөн төлбөр авах тухай Украины хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд зөвхөн Оросыг гэрээгээ биелүүлэхийг үүрэг болгосон байна.
Украины төлөөлөгч Антон Корыневич Орос олон улсын хуулийг зөрчсөнийг тогтоосон учраас Киевийн хувьд энэ шийдвэр чухал ач холбогдолтой гэдгийг онцолжээ.
Шүүхийн шийдвэр гарсны дараа тэрээр сэтгүүлчдэд “Энэ бол Орос улсыг олон улсын хуулийг зөрчигч гэж анх удаа албан ёсоор, хууль ёсны дагуу нэрлэж байгаа явдал юм” гэж хэлсэн байна.
Украин 2017 онд Оросыг Украин дахь Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдыг санхүүжүүлж терроризмын эсрэг гэрээг зөрчсөн хэмээн буруутгаж, “ICJ” шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Харин шүүгчид Москваг терроризмын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Оросоос Украин руу мөнгө илгээсэн гэсэн үндэслэлтэй мэдээллийг шалгаагүй нь НҮБ-ын терроризмын эсрэг гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон гэж үзжээ.
16 шүүгчийн бүрэлдэхүүн Орост терроризмыг санхүүжүүлсэн гэх мэдээллийг шалгахыг тушаасан ч үүссэн хохирлыг барагдуулах тухай Киевийн хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой зөрчил нь зэвсэг нийлүүлэх, сургуулилалт явуулахад бус зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй хамаатай гэж үзээд онгоцыг сүйрүүлсэнтэй холбоотой дүгнэлт гаргахаас татгалзав.
Бараг долоон жил үргэлжилсэн уг хэрэгт Киев Москваг Оросыг дэмжигч хүчин болон босогчдыг зэвсгээр хангаж, санхүүжүүлж, “MH17” онгоцыг сөнөөсөн пуужингийн системийг нийлүүлсэн гэж хэмээн буруутгаж байсан юм.
2022 оны арваннэгдүгээр сард Нидерландын шүүх уг хэрэгт оролцсон Оросын хоёр, Украины хоёр иргэнд бүх насаар нь хорих ял оноожээ.
Түүнчлэн шүүх Орос улс Крымд Татар, украинчуудын соёлыг устгахыг оролдож байна гэсэн Украины нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд давж заалдах эрхгүй.
2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн түрэмгийллийг зөвтгөхийн тулд 1948 оны геноцидийн конвенцыг ашигласан гэх Оросын эсрэг өөр нэг хэргийг Олон улсын шүүх баасан гарагт хянан шийдвэрлэнэ.
Эх сурвалж: Reuters

#MH17, #ОРос, #УКраин, #Олон улсын шүүх, #ялгаварлан гадуурхалтын эсрэг гэрээ,