АНУ болон Ираны хоорондын албан ёсны хэлэлцээ Пакистанд эхлэхэд нэг өдрийн хугацаа үлдллээ. Гэтэл Вашингтоны зүгээс Тегераныг Ормузын хоолойтой холбоотой амлалтаа зөрчсөн хэмээн буруутгаж, харин Иран улс Израилын Ливанд хийсэн довтолгоог гал зогсоох нөхцөлийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улс газрын тосны тээвэрлэлтийг чөлөөтэй нэвтрүүлэх үүргээ маш муу биелүүлж байгааг шүүмжилжээ. Тэрбээр Ормузын хоолойгоор дамжих тээвэрлэлт дайны өмнөх үеийнхээ 10 хувьд ч хүрэхгүй байгаа нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийг түүхэнд байгаагүйгээр тасалдуулж байгааг анхааруулсан байна. 

Нөгөө талд Ираны Дээд удирдагч Аятолла Можтаба Хаменей улс оронд нь халдсан түрэмгийлэгчдийг зүгээр өнгөрөөхгүй, учирсан хохирол бүрийг нөхөн төлүүлэх болно гэж мэдэгдлээ. Мөн Ливаны аюулгүй байдал ч энэ хэлэлцээрийн салшгүй хэсэг хэмээн тэрбээр онцолсон байна. 

Израил улс одоо ч  Ливан дахь “Хезболла” бүлэглэлийн байршлуудад цохилт өгсөөр байгаа юм. Ерөнхий сайд Беньямин Нетаньяху уг бүлэглэлийн зэвсгийг хураах нөхцөлөөр Ливантай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн. Харин “Хезболла” бүлэглэл Израилтай шууд хэлэлцээ хийхээс эрс татгалзсаар байгаа нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгож байна.

Үүсээд буй эдгээр нөхцөл байдал маргааш буюу бямба гарагт Исламабадад эхлэх хэлэлцээг мухардуулах, улмаар  довтолгоо, мөргөлдөөн дахин сэргэх эрсдэлд хүргэж магадгүйг ажиглагчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters 