Лхагва гарагт Оросын парламентын доод танхим болох Төрийн Думын хууль тогтоогчид армийн нэр төрийг гутааж, худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгагдсан хүмүүсийн эд хөрөнгийг хураах эрхийг эрх баригчдад олгох хуулийн төслийг гурав дахь буюу эцсийн хэлэлцүүлгээр баталлаа.
Өнгөрсөн долоо хоногт Төрийн Думд өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд мөн “хэт даврагч” үйл ажиллагаанд уриалсан хүмүүс болон “Оросын эсрэг” хориг арга хэмжээ авахыг уриалсан хүмүүсийн мөнгө, эд хөрөнгө, бусад үнэт зүйлийг хураах талаар тусгасан байна.
Парламентын цахим хуудсанд мэдээлснээр хууль тогтоогчид уг хуулийн төслийг 377-0-ээр дэмжжээ.
“Гадаадад амьдрангаа эх орноо болон ‘цэргийн тусгай ажиллагаанд’ оролцсон цэрэг, офицеруудыг доромжилж, Киев дэх нацист дэглэмийг дэмжиж, санхүүжүүлдэг урвагчдыг шийтгэх хэрэгтэй гэж үнэмлэхүй олонх нь үзэж байна” гэж Төрийн Думын дарга Вячеслав Володин өнөөдрийн санал хураалтын дараа мэдэгдэв.
“Бидний гаргасан шийдвэр нь эдгээр адгийн амьтдын гавьяа цолыг хураахаас гадна үл хөдлөх, мөнгө болон бусад эд хөрөнгийг нь хураах боломжийг бидэнд олгоно” гэж нэмж хэлжээ.
Хуулийн төслийг дээд танхим буюу Холбооны зөвлөл батлаад, дараа нь Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
2022 оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлснийхээ дараахан Оросын эрх баригчид цэрэг, армийг шүүмжлэх, “цэргийн тусгай ажиллагаа”-ны талаар худал мэдээлэл тараахыг хуулиар хориглосон.
Армийн талаар худал мэдээлэл тараасан хэрэгт хамгийн дээд тал нь 15 жилийн хорих ял оноодог бөгөөд эрх баригчид уг хуулийг аливаа хэлбэрийн эсэргүүцлийг дарах зорилгоор ашиглаж иржээ.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Төрийн Дум, #дайныг шүүмжлэгч, #эд хөрөнгө хураах,