Пакистаны авлигатай тэмцэх шүүхээс Имран Хан болон түүний эхнэр Бушра Хан нарыг төрийн санд хадгалагдах ёстой бэлгийг хууль бусаар зарсан хэргээр тус бүр 14 жилийн хорих ял оноосон тухай Пакистан Техрик-и-Инсаф (PTI) нам лхагва гарагт мэдэгдлээ.

Шүүхийн шийдвэрт мөн төрийн албан тушаал хаших эрхийг нь 10 жилээр хасах шийтгэл, их хэмжээний торгууль багтсан байна.

Хан нь өнгөрсөн наймдугаар сард баривчлагдаж, одоогоор Равалпинди дахь Адиала шоронд хоригдож байгаа бол Бушра Хан шүүхийн шийдвэр гарсны дараахан өөрийн биеэр цагдаагийн байгууллагад очжээ.

Энэ нь сүүлийн хэдэн сарын хугацаанд Ханд оногдуулсан гурав дахь ял юм.

2022 онд Ерөнхий сайдын суудлаас огцорсон Хан нь өнгөрсөн наймдугаар сард авлигын хэргээр гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн бол өчигдөр улсын нууц задруулсан хэргээр 10 жилийн хорих ял сонссон.

Ханы хэвлэл мэдээллийн баг аливаа гэм бурууг үгүйсгээд, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэхээ мэдэгдсэн байна.

Хан болон түүний эхнэрийг төрийн эзэмшилд байсан, мөн 2018-2022 онд Ерөнхий сайд байх хугацаандаа бэлгэнд авсан 140 сая рупи буюу 501,000 ам.долларын үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар худалдсан хэргээр буруутгаж байгаа аж.

Засгийн газрын албан тушаалтнуудын хэлснээр Ханы туслахууд бэлгүүдийг Дубайд аваачиж зарах ажлыг гүйцэтгэсэн байна.

Эдгээрт сүрчиг, алмаазан үнэт эдлэл, аяга тавгийн цуглуулга болон долоон ширхэг цаг багтжээ. Үүнээс зургаан цаг нь “Rolex” байсан ба хамгийн үнэтэй нь 85 сая рупи буюу 304,000 долларын үнэтэй “Master Graff limited edition” байжээ.

“PTI” намын даргын үүрэг гүйцэтгэгч, хуульч Гохар Али Хан телевизэд өгсөн ярилцлагадаа Бушраг энэ хэрэгт ямар ч холбоогүйг хэлээд, түүнийг ялласан нь Ханыг цаашид дарамтлах гэсэн оролдлого гэж ярьжээ.

Өмнөх шүүхийн шийдвэрт төрийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасах шийтгэл багтсан байсан нь Ханыг хоёрдугаар сарын 8-нд болох сонгуульд оролцох эрхгүй болгосон бол өнөөдрийн шийдвэрийн дагуу тэрээр 81 нас хүртлээ төрд ажиллах эрхгүй болсон байна.

Эх сурвалж: Reuters

#Имран Хан, #Пакистан, #Бушра Хан, #Ерөнхий сайд асан,