АНУ-д амжилттай туршсаны дараа Украин удахгүй “Boeing” компанийн үйлдвэрлэсэн алсын зайн тусгалтай пуужингийн анхны том багцыг хүлээн авах гэж байгааг эх сурвалж мэдээллээ.
“Boeing”-ийн “Ground Launched Small Diameter Bomb” буюу газраас харвах боломжтой жижиг диаметртэй бөмбөг (GLSDB) нь “HIMARS” системээс харваж буй пуужингаас хоёр дахин хол тусгалтай бөгөөд үүнийг дайны талбарт ашигласнаар Оросыг зэр зэвсгийн хангамжаа фронтын шугамаас илүү хол байрлуулахад хүргэнэ гэж найдаж байна.
“GLSDB”-ийн туршилтыг нэгдүгээр сарын 16-нд Флорида дахь Эглин агаарын цэргийн баазын туршилтын талбайд хийснээр тээвэрлэлтийг эхлүүлэх боломжтой болсон гэж эх сурвалжууд “Reuters”-т ярьжээ.
Төлөвлөгөөний дагуу харвах систем болон байлдааны хошуунуудыг агаараар Украин руу тээвэрлэх гэнэ.
“Politico”-ийн мэдээлснээр пуужингийн багц лхагва гарагт дайны талбарт хүргэгдэх төлөвтэй байна.
АНУ өмнө нь Украинд хязгаарлагдмал тооны алсын зайн тусгалтай “ATACMS” пуужинг илгээсэн. Гэвч байлдааны талбар дахь пуужингийн нөөц дууссан тул Байдены засаг захиргаа “ATACMS”-ийн оронд “GLSDB”-ийг Украин руу илгээх шийдвэр гаргасан юм.
“GLSDB” нь “ATACMS”-тай харьцуулахад хүчтэй биш ч хамаагүй хямд, жижиг, байрлуулахад хялбар тул Украинд Оросын үйл ажиллагааг тасалдуулж, тактикийн давуу талыг бий болгоход тусална.
Өнгөрсөн жил “Boeing” компани Пентагонд уг зэвсгийг танилцуулахдаа аливаа хяналт шалгалтаас чөлөөлсөн тохиолдолд есөн сарын дотор бэлэн болгох боломжтой гэж хэлж байв.
Пентагон санхүүжилтийг хоёрдугаар сард баталсан ба гэрээнд үйлдвэрлэлийг дараа сард нь эхлүүлэхээр тусгасан байсныг эх сурвалж хэлжээ. “GLSDB”-ийн төлбөрийг аль хэдийн төлсөн тул Украинд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлэхтэй холбоотой Конгрессын санхүүжилтийн маргаанаас зайлсхийх боломжтой байна.
Эх сурвалж: Reuters

#GLSDB, #АНУ, #УКраин, #Boeing,