Ням гарагт Ираны дэмжлэгтэй зэвсэгт дайчид АНУ-ын баазад цохилт өгч, улмаар гурван цэргийн аминд хүрч, олон арван цэргийг шархдуулсан. Уг халдлагын дараа Ерөнхийлөгч Жо Байденд Ираны эсрэг шууд цохилт өгөхийг шаардсан улс төрийн дарамт шахалт нэмэгдэж байна.

Аравдугаар сард Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь Америкийн цэргийн хүчин Ирак, Сири, Йордан болон Йемений эрэг орчимд Ираны дэмжлэгтэй хүчний 150 гаруй удаагийн халдлагад өртөөд байгаа.

Гэвч ням гарагт Йорданы зүүн хойд хилийн ойролцоох 22 дугаар Цамхаг нэртэй алслагдсан баазад болсон халдлагыг хүртэл АНУ-ын цэргүүд амиа алдаагүй байсан юм. 

Халдлагын дараа Байден Ираны дэмжлэгтэй хүчний эсрэг хариу арга хэмжээ авахаа амласан.

Гэвч Бүгд найрамдахчууд Байденыг ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр цэргүүдийг нисгэгчгүй онгоц эсвэл пуужингийн цохилтод өртөх өдрийг хүлээсэн гэж буруутгав. Мөн түүнийг Иранд хариу цохилт өгөх ёстой гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Том Коттон Байден манай цэргүүдийг халдлагын бай болог гээд зүгээр орхисон. Эдгээр халдлагын цорын ганц хариулт нь Иран болон Ойрх Дорнод дахь Ираны алан хядагч хүчний эсрэг хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгджээ.

Төлөөлөгчдийн танхим дахь АНУ-ын цэргийн хяналтын хороог тэргүүлдэг Бүгд найрамдах намын төлөөлөгч Майк Рожерс мөн Тегераны эсрэг арга хэмжээ авахыг шаардав. Ерөнхийлөгч Байден алан хядагч Ираны дэглэм болон тэдний хэт даврагчдад халдлагын хариуцлагыг эцэслэн хүлээлгэх цаг аль хэдийн өнгөрсөн гэж хэлжээ. 

Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Байдентай өрсөлдөх өндөр магадлалтай байгаа ерөнхийлөгч асан Доналд Трамп энэхүү халдлагыг “Жо Байдены сул дорой байдал, бууж өгсний үр дагавар” гэж тодорхойлсон байна.

Харин Ардчилсан намын гишүүд дайны үр дагаврыг сануулаад, Бүгд найрамдахчууд дайнд уриалж байгаа явдлыг эсэргүүцжээ.

Ардчилсан намын төлөөлөгч, Иракт тэнгисийн явган цэргээр дөрвөн удаа алба хаасан Сет Мултон Ирантай дайтахыг уриалж буй дайны талаар юу ч мэддэггүй дайныг дэмжигчдэд хандаж хэлэхэд, энэ бол дайсны хүсэж буй зүйл. Бид өөрсдийн нөхцөл, цаг хугацааны дагуу үр дүнтэй, стратегийн хариу арга хэмжээ авах ёстойгэж мэдэгдсэн байна.

Мэргэжилтнүүд мөн Ираны доторх Ираны хүчинд ямар нэгэн цохилт өгөх нь Тегераныг хүчтэй хариу үйлдэл үзүүлэхэд хүргэж, улмаар нөхцөл байдлыг хурцатгаж, АНУ-ыг Ойрх Дорнодын томоохон дайнд чирж болзошгүй гэж анхааруулж байна.

Эх сурвалж: Reuters

#жо байден, #иран, #АНУ-ын бааз,