УЛС ТӨР

Замын-Үүд дэх зургаан албан тушаалтанг авлигын хэргээр яллагдагчаар татлаа

Гэрэл зургийг MPA.mn

Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүд сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, суман дахь АТҮТ-ийн салбарын дарга нарт холбогдох хэрэгт бүртгэл нээжээ.  Өөрөөр хэлбэл, зургаан албан тушаалтныг шалгаж нэгжлэг, шалгалтын ажиллагааг явуулж буй аж. Албан тушаалтнуудыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг цагдан хорих саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн гэнэ.

Өнөөдөр Замын-Үүд суманд ажиллаж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэлийнхэнд хандан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Саяхан Ерөнхий сайд Замын-Үүд боомтод ажилласан. Ингээд Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл, тогтоол гарч хилийн Замын-Үүд, Гашуунсухайт боомтын экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулах Ажлын хэсгийг томилсон байгаа. Ерөнхий сайд холбогдох бүх чиглэлийн ажилтнуудад ачаа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг даалгасан. 

ГХЯ-наас БНХАУ-ын Элчин сайдын яамтай уулзалт зохион байгуулж, боомтын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх асуудлыг зохион байгуулсан. Хятадын талаас “Танайх ариутгал, халдваргүйжүүлэлт, эрүүл ахуйн шаардлагаа хангаж ажилла. Энэ тохиолдолд урдын адилаар бараа эргэлт сайжирна” гэв.

Зарим томилгоо, сэлгээ:

  • ХХЕГ-ын даргын тушаалаар хилийн дугаар ангийн захирагч, хурандаа Б.Нямбатыг чөлөөлөн, оронд нь В.Намхайнямбууг, 
  • МХЕГ-ын даргын тушаалаар Замын-Үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр олон гүйцэтгэгч С.Цогбадрахыг чөлөөлөн, оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг,
  • ГЕГ-ын даргын тушаалаар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоог чөлөөлөн, түүний оронд Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг,
  • АТҮТ ТӨҮГ-ын захирлын тушаалаар Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханыг өнөөдрөөс чөлөөлж, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн дарга н.Сүхбаатарыг,
  • ЦЕГ-ын даргын тушаал гарч Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга н.Уранбаярыг тус тус чөлөөлжээ.

Мөн АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гаран Замын-Үүд суманд дахь зургаан албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet