Өнөөдөр Оросын Бүгд найрамдах Башкортостан улсын нийслэлд Башкирын нэрт идэвхтэн Фаиль Алсыновыг шоронд хорихыг эсэргүүцсэн олон тооны жагсагч цугларчээ.

Бие даасан “SOTAvision” мэдээллийн агентлагийн мэдээлснээр Уфа хотод 1,500 орчим жагсагч Башкирын яруу найрагч, үндэсний баатар Салават Юлаевын хөшөөний дэргэд цугларч, дуу дуулж, бүжиглэж, Алсыновыг суллахыг уриалсан байна.

Эрх баригчид жагсаал эхлэхээс өмнө талбайг бүсэлж, зөвшөөрөлгүй арга хэмжээ зохион байгуулсан хүмүүсийг баривчлах болно гэж цугласан хүмүүст анхааруулсан байна.

Жагсаалын үеэр цагдаа нар хэд хэдэн жагсагчийг баривчилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.

Орон нутгийн цагаар 13:00 цагт жагсаал дуусах үед дор хаяж 10 хүнийг баривчилсан гэж бие даасан хэвлэлүүд мэдээлэв.

Шүүх Башкир үндэстний хэл соёлыг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Алсыновыг “Үндэстэн хооронд үзэн ядалт өдөөсөн” гэсэн үндэслэлээр буруутгаж, энэ долоо хоногт дөрвөн жилийн хорих ял оноосон юм.

Лхагва гарагт шүүхийн шийдвэр гарсны дараа мөн эсэргүүцлийн жагсаал болсон бөгөөд цагдаа нар жагсаалыг хүчээр тараах үеэр эмх замбараагүй байдал үүссэн билээ. Цагдаа нар жагсагчдыг зодож, нулимс асгаруулагч хий ашигласны улмаас 40 орчим хүн шархадсан гэж дотоодын хэвэл мэдээлсэн байна.

Түүнчлэн шүүх жагсаалын дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр зургаан жагсагчийг 10-13 хоног баривчлан хорих шийдвэр гаргасан юм.

Үүний зэрэгцээ, Башкортостаны Дотоод хэргийн яам энэ долоо хоногийн эхээр Алсыновын шүүх хурал болсон Баймак хотод болсон эсэргүүцлийн жагсаалтай холбоотой хоёр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эдгээр жагсаалд оролцогчдыг “олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулсан, оролцсон” хэргээр 15 жил, “төрийн албан тушаалтны биед халдсан” хэргээр 10 хүртэл жилийн хорих ялаар шийтгэж болзошгүйг эрх баригчид анхааруулжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #эсэргүүцлийн жагсаал, #Башкортостан, #Фаиль Алсынов, #башкир үндэстэн, #Уфа хот,