“Монгол Улсад ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн үндсэн хүлээн авагч, салбар хүлээн авагч нарын гэрээ хүлээлцэх албан ёсны уулзалт боллоо.

ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд 2003 оноос хойш үндсэн хүлээн авагч болох Эрүүл мэндийн яамаар дамжуулан төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.  

Глобаль сангийн 2023-2028 оны шинэчилсэн стратегийн үндсэн зорилт нь тусламж үйлчилгээний үр дүн, тогтвортой байдлыг хангахын тулд хүн-төвтэй нэгдсэн тогтолцоог сайжруулах, өвчлөлд өртөж байгаа олон нийт болон иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, хэнийг ч орхихгүй байх, ингэхдээ эрүүл мэндийн тэгш хүртээмж, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангана гэж заасан байдаг. 2024-2026 онд Монгол Улсад хэрэгжих шинэ төслийг Глобаль сангийн стратегийн үндсэн зорилтыг суурь болон Монгол улсын ДОХ, сүрьеэтэй тэмцэх хариу арга хэмжээ, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөнд үндэслэн боловсруулж 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлэх юм.

Гурван жилийн хугацаанд 14.1 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улсад ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, үндэсний тогтолцоог бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн зорилго нь Монгол Улсад сүрьеэгийн тусламж, үйлчилгээг цогц, тогтвортой, хүний эрхэд суурилсан, үр ашигтай, дэвшилтэт хэлбэрээр хэрэгжүүлэх замаар 2030 он гэхэд сүрьеэгийн дарамтыг бууруулах, ХДХВ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх интервенцийг өргөжүүлэх, эрт илрүүлгийг эрчимжүүлэх, эрүүл мэндийн цогц, чанартай, “хүн төвтэй” үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын тархалтыг бууруулах хэмээн тодорхойлсон.

Төслийг үндсэн хүлээн авагчаас гадна 8 салбар хүлээн авагч байгууллагууд хэрэгжүүлэх бөгөөд өнөөдөр болсон гэрээ хүлээлцэх албан ёсны уулзалтын үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих анги, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд гэрээгээ хүлээн авлаа.

Уулзалтын үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга, Төслийн захирал Д.Баярболд “Төслийн үндсэн хүлээн авагч ЭМЯ-ны зүгээс салбар хүлээн авагч байгууллагуудад өгөх үүрэг, чиглэл”, Төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл “Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийг хэрэгжүүлэх гэрээний анхаарах асуудал”-ыг танилцуулсан бол ШШГЕГ-ын Эмнэлгийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн өөрийн байгууллага, удирдлага хамт олны өмнөөс төслийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429 дүгээр хаалттай хорих ангид хэрэгжүүлэх болсон талархал илэрхийлээд төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, төслийн гэрээний шалгуур үзүүлэлтэд хүрч ажиллахаа амласан.

#эмя, #Глобаль сан,