Даваа гарагт Айова мужид 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх нэр дэвшигчийг сонгох санал хураалт болж Доналд Трамп үнэмлэхүй ялалт байгууллаа.

Трамп нам дотроо ноёрхлоо баталгаажуулсан бол Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис болон НҮБ-ын Элчин сайд асан Никки Хейли нар хоёрдугаар байрны төлөө буюу Трампыг орлох хүний төлөө өрсөлдөөнд тунаж үлджээ.

Дөрвөн эрүүгийн хэрэгт буруутгагдаж байгаа ч ерөнхийлөгч асан Айова мужид болсон Бүгд найрамдах намын санал хураалтад урьд хожид байгаагүй олонхын саналаар ялалт байгуулсан байна. 

“Edison”-ы мэдээлснээр одоогоор нийт саналын 60%-ийг тоолоод байгаа ба саналын 50.6%-г Трамп, 21.4%-г ДеСантис, 19.4%-г нь Хейли авсан байна. 1988 онд Айова мужид болсон Бүгд найрамдах намын санал асуулгаар Боб Доул 12.8 хувийн санал авч байсан нь өнөөг хүртэл хамгийн том ялалтад тооцогдож байв.

Трампын улс төрийн үйл ажиллагааны үндсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч Алекс Пфайффер “Айовагийн ард түмэн өнөө орой тодорхой мессежийг илгээлээ: Доналд Трамп Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвших дараагийн хүн болох ёстой. Одоо түүнийг АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болгох цаг нь болсон” гэж мэдэгджээ.

“Edison”-ы санал асуулгад оролцсон намын гишүүдийн гуравны нэг нь л Трампыг гэмт хэрэгт буруутгагдвал ерөнхийлөгчийн албан тушаалд тэнцэхгүй гэж үзэж байсан бол бараг гуравны хоёр нь Жо Байденыг 2020 оны сонгуульд хууль ёсны дагуу ялалт байгуулаагүй гэж үзэж, сонгуулийн луйврын тухай Трампын мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Тус байгууллагын тооцоолсноор Айова мужийн санал хураалтад Бүгд найрамдах намын 130,000 гишүүн оролцсон байна.

Ялалтыг нь баталгаажуулсны дараа Трамп намын гишүүдэдээ хандан мэдэгдэл хийжээ.

Тэрээр “Айовагийн агуу хүмүүст” талархал илэрхийлж үгээ эхлүүлээд, “Хэрэв бид нэгдэж, дэлхийн асуудлыг цэгцэлж чадвал үнэхээр сайхан байх бөгөөд удахгүй тийм зүйл болно” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #Бүгд найрамдах нам, #Доналд Трамп, #Айова муж, #Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч,