Кибер халдлага зөрчилд хариу үзүүлэх ITACTIC команд штабын хамтарсан сургууль боллоо.

Монгол Улсад Кибер аюулгүй байдлын тухай хууль 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш түүнийг даган гарсан 14 журмын хамт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Кибер халдлага зөрчил илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил аргазүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, Халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийг 2023 онд байгуулсан.

Мөн Кибер аюулгүй байдлыг хангах Үндэсний стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулж, ЦХХХ-ы сайд, ЗХЖШ-ын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга нар баталсан юм.

Ийнхүү үндэсний стратеги бодлого төлөвлөлтийн дагуу Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв дээр Кибер халдлага зөрчилд хариу үзүүлэх ITACTIC команд штабын хамтарсан сургуулийг амжилттай зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд зургаан байгууллагын 63 албан хаагч оролцлоо. Цаашид энэхүү үйл ажиллагаа Кибер аюулгүй байдлын чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллага хооронд улирал тутам зохион байгуулагдах юм байна. 

Иргэн хуулийн этгээд рүү чиглэсэн кибер халдлага зөрчил өнгөрсөн онд, долоо хоногт дунджаар 38 компанийн 8699 IP хаягт 91788 удаагийн сэжигтэй хандалт илэрч байсан. Үүний:

- 55495 нь хортой код, 

- 29252 системд дүрмийн бусаар нэвтрэхийг оролдсон, 

- 3258 удаагийн эмзэг байдал ашигласан, 

- 1884 удаагийн нууц үг эвдэх оролдлого хийсэн үйлдлүүд байжээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #ЗХЖШ, #тег, #ҮАБЗ, #ЦХХХЯ, #БХИС, #Үндэсний дата төв, #Кибер аюулгүй байдлын зөвлөл,