2023 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэмжээнд 0-18 насны 70.296 хүүхэд осол, гэмтлийн шалтгаант яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. Үүнд: Зам тээврийн осол -4.870, Уналтын шалтгаант бэртэл гэмтэл -36.715, Амьгүй механик хүчин зүйлд (тавилга, эд зүйл, хутга мэс, шил шаазан гэх мэт) өртөж гэмтсэн- 9791, Амьтай механик хүчин зүйлд (нохой, муур, морь, тэмээ болон хүн гэх мэт) өртөж гэмтсэн -9684, Түлэгдэлт 3.359 байна.
Сурагчдын амралт эхэлснээс хойш 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд 0-17 насны: ТҮЛЭГДЭЛТ -101, ОСГОЛТ, ХӨЛДӨЛТ -8 хүүхэд яаралтай тусламж үйлчилгээ авсан байна
ЗӨВЛӨМЖ Сурагчдын улирлын амралт эхэлсэн саруудад хүүхдийн ахуйн хүрээний осол, гэмтэл нэмэгдэх хандлагатай байдаг. Тухайлбал гэрийн болон гадна орчин, тоглоомын талбайд, ууланд чаргаар гулгах үедээ гэмтэж бэртэх, зам тээврийн осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нарын хувьд:
• Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь ганцааранг нь үлдээхгүй байх,
• Хүүхдийг хүүхдээр харуулах буюу ойролцоо насны ах эгч нарт нь үлдээхээс зайлсхийх,
• Түлэгдэж гэмтэх эрсдэлтэй цахилгаан хэрэгсэл (ус буцалгагч, газан плитка, индүү, халуун тогоо) зэргийг хүүхэд хүрэхгүй газарт байрлуулах,
• Зүсэгдэх болон цохигдож гэмтэх эрсдэлтэй тавилга, хэрэгсэл (хайч, хутга, аяга шаазан, бэхэлгээ хийгээгүй тавиур, ханын шүүгээ, ирмэгтэй эд зүйлс) зэргийг сайтар анхаарах,
• Цонх, тагтнаас унаж эрсдэхээс сэргийлэн аюулгүй байдлыг хангах,
• Унаж бэртэхээс сэргийлэн хивс, хивсэнцэр болон ор, буйдан, сандал, шатны эрсдлийг тооцох,
• Гадаа талбайд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр тоглуулахгүй байх,
• Агаарт салхилах, тоглоомын талбайд тоглох, чаргаар гулгах үед хүүхдийг дулаан хувцаслах зэргээр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах нь чухал юм.

#ГССҮТ, #Сэрэмжлүүлэг, #ахуйн осол гэмтэл,