Өнөөдөр Өмнөд Солонгосын парламент нохойн мах идэх, худалдахыг зогсоох хуулийн төслийг баталжээ.

Олон зуун жилийн турш Солонгосын чийглэг зуны улиралд нохойн мах идэх нь биеийн эсэргүүцэл сайжруулах хамгийн тохиромжтой аргад тооцогддог байв. Гэвч орчин үед солонгосчууд нохойг гэр бүлийн тэжээвэр амьтан гэж үзэж, нохой нядлах аргыг шүүмжлэх нь ихэссэн тул өдгөө цөөн тооны ахмад настнууд л нохойн мах иддэг болсон байна. 

Ихэнх нохдыг махны зориулалтаар нядлахдаа цахилгаанд цохиулж, дүүжилдэг нь идэвхтнүүдийн зүгээс шүүмжлэл дагуулдаг ч үржүүлэгчид болон худалдаачид нядлах аргыг илүү хүнлэг болгох тал дээр ахиц гарсан гэж тайлбарладаг.

Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Юн Сук Ёол нь эхнэрийнхээ хамтаар зургаан нохой, найман муур тэжээдэг бөгөөд түүний үед нохойн махны хоригийг дэмжих нь улам ихэссэн байна.

Эрх баригч намаас өргөн барьсан уг хуулийн төслийг даваа гарагт Хөдөө аж ахуйн хороо дэмжсэний дараа өнөөдөр парламентаар хэлэлцэж, дийлэнх олонх буюу 208 дэмжсэн, хоёр түдгэлзсэн саналаар баталжээ.

Хуулийн төсөл гурван жилийн дараагаас хэрэгжиж эхэлнэ. Зөрчсөн тохиолдолд гурав хүртэлх жилийн хорих ял, эсвэл 30 сая вон буюу 22,800 ам.долларын торгууль ногдуулахаар хуульд заажээ. 

Нохойн махыг хориглох өмнөх оролдлого салбарынхны эсэргүүцлийн улмаас бүтэлгүйтэж байсан тул энэ удаагийн хуулийн төсөлд нөхөн олговор олгох тухай тусгасан байна. 

Өнгөрсөн арваннэгдүгээр сард 200 орчим нохой үржүүлэгчдийн төлөөлөл Ерөнхийлөгчийн Тамгын газрын ойролцоо жагсаал хийж, хуулийн төслийг хүчингүй болгохыг шаардсан.

Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар Өмнөд Солонгос даяар 1,100 орчим фермд 570 мянган нохой үржүүлж, 1,600 орчим ресторан нохойн махаар үйлчилж байжээ.

Гэвч үржүүлэгч, худалдагчдын нэгдэл уг хоригийг нийт 1.5 сая нохой бүхий 3,500 ферм, мөн 3,000 ресторанд нөлөөлнө гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #нохойн махны хориг,