Оросын байлдааны онгоц Украины зүүн хэсгийн Луганск мужийн Москвагийн хяналтад байдаг хотын дээр санамсаргүйгээр бөмбөг хаясан болохыг Кремлийн эрх баригчид даваа гарагт мэдэгдлээ. Энэ нь энэ сард Оросын цэргийн нисэх онгоц тэсрэх бөмбөгөө Москвагийн хяналтад байдаг газар нутаг дээр хаясан хоёр дахь тохиолдол юм. 

Оросоос томилогдсон Луганск мужийн захирагч Леонид Пасечник Оросын нисэх хүчний онгоц байлдааны ажиллагаа явуулж байх үеэрээ Рубижне хотын дээгүүр FAB-250 байлдааны хошууг яаралтай хаяхад хүрсэн гэж “Telegram”-аар мэдэгджээ. 

Рубижне хот нь дайны өмнө 56 мянган хүн амтай байсан ба Северодонецк хотоос хойд зүгт, Оросын хилээс баруун тийш 100 орчим километрийн зайд оршдог.

Пасечникийн хэлснээр бөмбөг дэлбэрээгүй тул уг үйл явдлын улмаас хүний амь үрэгдээгүй, гэмтэж бэртээгүй байна. 

Мөн яаралтай тусламжийн багийнхан онгоцноос хаясан цэнэгт хошууг аюулгүй болгохоор ажиллаж байгаа бөгөөд ойролцоох оршин суугчдыг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлжээ.

Долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Оросын байлдааны онгоц тус улсын баруун хэсэгт орших Воронеж мужийн нэгэн тосгоны дээгүүр нисэж байхдаа яаралтай нөхцөл байдал үүссэний улмаас тээвэрлэж явсан тэсрэх бөмбөгөө хаясан.

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр хэд хэдэн барилга эвдэрсэн ч хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй байна.

Эх сурвалж: The Moscow Times

#Луганск, #ОРос, #УКраин, #Рубижне,