Үс унах үзэгдэл нь бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст өдөр тутамд тохиолддог ч хэр хэмжээгээр унаж байгаагаас шалтгаалан анхааралдаа авах эсэх нь хамаарна. Үс ургах үйл явцыг товчхон тайлбарлахад үндсэн дөрвөн үе шаттай.

Anagen: Энэ бол үс ургалтын дөрвөн үе шатны хамгийн урт нь буюу дунджаар 2-5 жил үргэлжилдэг. Уг шатанд таны үсний уутанцар үс гарч ирэхэд бэлтгэж, шинэ эс үйлдвэрлэж эхэлдэг аж.

Catagen: Шилжилтийн үе бөгөөд үргэлжлэх хугацаа нь арав хоног. Энэ үеэр үсний уг хэсэг цусны хангамжаас салж, идэвхтэй ургахаа болино.

Telogen: 100 хоног үргэлжлэх уг шатанд үсний уутанцар идэвхгүй болж, доороос нь "шинэ" үс гарч эхэлдэг.

Exogen: Хуучин үс унаж, шинэ үс ургаснаар үс ургалтын мөчлөгийн эхний үе шат руу эргэн шилжинэ. Энэ шатанд өдөрт дунджаар 100 ширхэг үс унах нь хэвийн гэж үздэг бөгөөд үүнээс илүү буюу их хэмжээгээр унаж байвал яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Өдөр тутмын харилцаанаас үүдэлтэй стрессээс эхлээд удамшлын онцлог, дааврын өөрчлөлт хүртэлх олон янзын шалтгаан үс уналтын суурь болдог. Тиймээс таны үс мэдэгдэхүйц их хэмжээгээр унаж эхэлсэн бол юун түрүүнд шалтгаанаа зөв тодорхойлох хэрэгтэй.

Удамшил: Үс уналтын хамгийн түгээмэл шалтгаан нь хөгшрөлтийн үед тохиолддог удамшлын эмгэг юм. Жишээ нь, АНУ-д 50 сая гаруй эрэгтэй, 30 сая орчим эмэгтэй удамшлын гаралтай үс уналт, халзралд өртөж байгаа аж. Эрчүүдийн хувьд ихэнхдээ орой хэсгээс халзарч эхэлдэг бол эмэгтэйчүүдийн тухайд үсээ хагалж, хуваасан хэсгээс эхлэн үс шингэрдэг байна. Ихэнхдээ удаан хугацаанд, аажим аажмаар халзарч эхэлдэг учраас эрт оношилж, даруй арга хэмжээ авах боломж харьцангуй өндөр байдаг.

Дааврын өөрчлөлт: Жирэмслэлт, төрөлт, цэвэршилт, бамбай булчирхайн эмгэг зэргээс үүдэлтэй дааврын өөрчлөлт үс уналтын суурь шалтгаан болж болно. Удаан хугацаанд эсвэл хэсэг хугацаанд үргэлжилдэг бөгөөд тохирсон нэмэлт витамин, бүтээгдэхүүн хэрэглэн асуудлаа шийдэх боломжтой.

Стресс: Амьдралын буруу хэв маяг, сэтгэлзүйн тогтворгүй байдал, эргэн тойрны эрүүл бус харилцаа, гэнэтийн цочирдом үйл явдал, байнгын сэтгэл зовнил зэрэг бидний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйл бий. Эдгээр тааламжгүй үйл явдалд бидний бие 2-3 сарын дараа үс унах хэлбэрээр хариу үйлдэл үзүүлдэг байна.

Шим тэжээлийн дутагдал: Зарим тохиолдолд биед хэрэгтэй шим тэжээлээ авч чадаагүйгээс үс унаж болно. Ихэвчлэн төмөр, Д витамин, цайр дутсан тохиолдолд үс их хэмжээгээр унадаг аж.

Бүтээгдэхүүний буруу сонголт: Үсний бүтээгдэхүүний орц найрлагыг шалгаж аваагүйгээс болж үс гэмтэх тохиолдол бий. Ялангуяа химийн орц найрлагатай шампунь нь үс ихээр унах шалтгаан болох магадлалтай учраас хэрэглэж буй бүтээгдэхүүнээ сайтар шалгах хэрэгтэй.

#зөвлөгөө, #үс уналт,