Ираны генерал Касем Солейманигийн алагдсаны дөрөв дэх жилийн ойн үеэр түүний бунхны дэргэд хоёр бөмбөг дэлбэрсний улмаас 95 хүн амь үрэгдэж, 211 хүн шархадсан байна.
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи "террорист халдлагад" "хатуу хариу" авахаа амлажээ.
Сүүлийн 42 жилийн хугацаанд Иранд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагын хариуцлагыг ямар нэг бүлэглэл хүлээгээгүй байна.
Сүүлийн жилүүдэд тус улсын энгийн иргэд болон аюулгүй байдлын хүчнийхний эсрэг удаа дараа халдлага үйлдсэн Арабын салан тусгаарлагчид болон Исламын улс (IS) зэрэг суннит жихадист бүлэглэлүүд халдлагыг үйлдсэн байж магадгүй юм.
Солеймани 2020 онд хөрш Иракт АНУ-ын нисгэгчгүй онгоцны цохилтын үеэр амиа алдсан. Үүнээс өмнө тэрээр дээд удирдагчийн дараа орох Ираны хамгийн хүчирхэг хүн байв.
Эхний бөмбөг орон нутгийн цагаар 15:00 орчимд Керман хотын зүүн захад орших Сахеб аль-Заман сүмийн Шэхигсдийн цэцэрлэгт хүрээлэнгээс 700 метрийн зайд дэлбэрсэн байна.
Хоёр дахь дэлбэрэлт 15 минутын дараа оршуулгын газраас 1 километрийн зайд болсон бөгөөд эхний дэлбэрэлтээс зугтсан хүмүүс өртсөн болохыг Ираны хэвлэлүүд мэдээлжээ.
Керман мужийн амбан захирагчийн хэлснээр эрх баригчид хоёр дэлбэрэлтийг тэсрэх бөмбөгнөөс болсон гэдэгт итгэлтэй байгаа ч тэднийг алсаас удирдсан уу эсвэл амиа золиослогчид дэлбэлсэн үү гэдгийг тогтоогоогүй байгаа гэв.
Халдлагын ард хэн байсныг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.
Барууны удирдагчид болон ЕХ халдлагыг зэмлэн буруушааж, Ираны ард түмэн болон засгийн газарт эмгэнэл илэрхийлсэн бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин халдлагыг "харгислалаараа цочирдуулсан" гэж тодорхойлов.
Эх сурвалж: BBC

#иран, #генерал Касем Солеймани, #Керман хот, #Сахеб аль-Заман сүм,