Даваа гарагт Японы төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, наад зах нь дөрвөн хүн амиа алдаж, барилга байшин нурж, хэдэн арван мянган байшинд цахилгаан тасарч, далайн эргийн зарим хэсгийн оршин суугчид өндөр газар руу дүрвэхэд хүрчээ.

Урьдчилсан байдлаар 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт Японы баруун эрэг болон хөрш зэргэлдээ Өмнөд Солонгост нэг метр орчим өндөр давлагаа үүсгэсэн байна.

Японы Цаг уурын агентлаг (JMA) 2011 оны гуравдугаар сард Японы зүүн хойд хэсэгт газар хөдлөлт болж, цунами болж 20,000 орчим хүн амиа алдсанаас хойших анхны томоохон цунамигийн сэрэмжлүүлгийг Ишикава мужид зарлажээ. Дараа нь сэрэмжлүүлгээ зөвлөгөө болгон бууруулсан байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр энэ нь сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд тус бүс нутагт болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байжээ.

Байшингууд нурж, гал түймэр гарч, армийн бие бүрэлдэхүүнийг аврах ажиллагаанд дайчилсан болохыг засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяши сэтгүүлчдэд мэдэгдэв.

Ишикава хотын Шика хотод барилга нурсны улмаас дор хаяж таван хүн нас баржээ.

Сузу хотод барилга нурж, Важимагийн замд асар том хагарал үүссэн дүрс бичлэгийг орон нутгийн хэвлэл дамжуулсан байна.

Хакуи дахь далайн эргийн ойролцоох Кета Гранд бунханд газар хөдлөлт болж буй дүрс бичлэг “X” платформд нийтлэгджээ. Сая сая япончууд шинэ оны эхлэлийг тохиолдуулан нэгдүгээр сарын 1-нд бунхан, сүм дуганд очдог уламжлалтай.

Газар хөдлөлтийн чичиргээ мөн хөрш Нагано мужийн ууланд мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн идэвхжил гурван жил гаруй үргэлжилж байгаа тус бүс нутагт ойрын өдрүүдэд илүү хүчтэй газар хөдлөлт болж магадгүй гэж “JMA”-ийн албаны хүн Тошихиро Шимояама анхааруулав.

Түүнчлэн Орос, Хойд Солонгос зарим бүс нутагтаа цунамигийн аюулаас сэрэмжлүүлжээ.

Японы засгийн газар даваа гарагийн шөнийн байдлаар Японы гол арал Хоншюгийн баруун эргийн есөн мужийн 97,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал зарласан байна.

Япон тэнгисийн эрэг дагуух цөмийн станцуудад ямар нэгэн зөрчил илрээгүй. Газар хөдлөлтийн голомтод хамгийн ойр оршдог Ишикава дахь Хокурикугийн Шика станцад газар хөдлөлт болохын өмнө байнгын хяналт шалгалт хийгдэж, хоёр реактороо зогсоосон байжээ.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Газар хөдлөлт, #Япон, #Ишикава,