Өмнө нь Канье Уэст гэгддэг байсан реппер Йе антисемит (еврейн эсрэг үзэл) утгатай үг хэлснийхээ төлөө еврей хэлээр уучлалт гуйж, өөрийн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Йегийн шинэ цомог болох "Vultures"-ийн нээлт нэгдүгээр сар хүртэл хойшлогдсон гэсэн мэдээллийн дараа тэрээр уг уучлалтаа “X” болон “Instagram” дээр нийтэлсэн байна. Уг цомог анх аравдугаар сард гарах ёстой байсан ч хэд хэдэн удаа хойшлоод байгаа юм.

Өнгөрсөн жил тэрээр реппер Диддиг Еврей нийгэмлэгт захирагддаг гэж буруутгаж, еврей үндэстний бэлгэдэл болох Давидын одыг хас тэмдэгтэй хоршуулсан зураг нийтлэх зэргээр еврейн эсрэг үзлийг илэрхийлсэн хэд хэдэн нийтлэл олон нийтийн сүлжээнд нийтэлснийхээ дараа олны дургүйцлийг хүргэсэн.

Гүтгэлгийн эсрэг лиг (ADL) нэртэй өмгөөллийн бүлэг Йегийн хэлсэн үгийг өдөөн хатгасан, хуйвалдааны шинжтэй гэж буруушааж байв. Тус байгууллагын тооцоолсноор тэрээр 2022 онд еврейн эсрэг үзэлтэй холбоотой 59 хэрэгт шууд холбогдсон байна.

Йе “Instagram”-даа еврей хэлээр “Би еврей хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна... Та бүхнийг үл хүндэтгэх эсвэл гутаан доромжлох зорилготой байгаагүй юм шүү. Та бүхний сэтгэлийг өвтгөсөндөө маш их харамсаж байна” гэж бичжээ.

Мягмар гарагт “ADL” репперийн уучлалтыг сайшаан хүлээн авсан ч түүний өнгөрсөнд хэлсэн үг ямар хор хөнөөлтэй байсныг тэмдэглэсэн байна.

Тухайн үед Йе хэлсэн үгнээсээ болоод “Adidas” болон “Gap”-тай байгуулсан “Yeezy”-ийн гэрээгээ алдаж, олон нийтийн сүлжээн дэх хаягуудаа түр хязгаарлуулсан юм.

Йе 2022 онд инээдмийн жүжигчин Тревор Ноаг дүрслэхдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэг ашиглаж, тухайн жил Парисын загварын долоо хоногт "White Lives Matter" гэсэн бичигтэй цамц өмссөн нь мөн маргаан дагуулж байв.

Эх сурвалж: Reuters

#Реппер Йе, #Канье Уэст, #антисемитизм, #еврейн эсрэг үзэл,