Гэрэл зургийг MPA.mn
Хүүхдээ хүмүүжүүлэх аргыг үр дүнтэй болгох 4 алхам
1. Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлээрэй
Хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, төрсөн цагаас нь эхлэн хөгждөг. Тэр дундаа эцэг эхийн харилцаа хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид хамгийн хүчтэй нөлөөлдөг. Үүнд, анх тэднийг харсан харц, харилцсан дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж гээд илэрхийлэл бүр нь чухал нөлөө үзүүлдэг. Хэрвээ та хүүхдээ олон нийтийн газар загнаж, зандардаг, найзуудынх нь дэргэд буруутгадаг, сайн үйл хийхэд нь талархаж, магтдаггүй бол хүүхэд өөрийгөө “үнэ цэнэгүй”, “хайр мэдрэх эрхгүй” мэтээр хүлээн авдаг. Мөн хүүхдээ бусадтай харьцуулах нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хамгийн ихээр бууруулдаг сөрөг үйлдэл юм. Харин эсрэгээрээ хүүхдээ үнэ цэнтэй гэдгийг мэдрүүлэх, талархах, тэврэх, магтах зэрэг нь өөрийгөө үнэлэх үнэлэмжид нь эергээр нөлөөлдөг байна.
2. Таны хайр болзолгүй гэдгийг ойлгуулаарай
Эцэг эхийн хувьд та хүүхдүүдээ засаж залруулах, чиглүүлэх үүрэгтэй. Гэхдээ та засаж залруулах зааварчилгаагаа хэрхэн илэрхийлж байгаа нь хүүхэд үүнийг хэрхэн хүлээж авахыг өөрчилдөг. Хүүхдээ магтах үедээ зарим эцэг эхчүүд санаатай болон санамсаргүй байдлаар “чи хамгийн шилдэг хүүхэд” гэж хэлэх нь түгээмэл байдаг. “Хамгийн мундаг хүүхэд” энэ үгийг ашиглавал би бусдаас үргэлж илүү байх ёстой гэдэг ойлголтыг бий болгох ба бүх зүйл дээр бусдаас илүү байж л хүүхэд өөрөөрөө бахархдаг болдог. Гэхдээ хүүхэд хэзээ ч бүх зүйл дээр хамгийн шилдэг хамгийн мундаг нь байх боломжгүй. Хүн бүрд илүү сайн болон муу хийдэг зүйл гэж байдаг. Дээрх үгнүүдийн оронд “ээж нь чамайг чадна гэдэгт итгэж байсан, ээж нь чамайг ямар их хичээснийг харсан, ээж нь чамайг ямар ч дүн авсан ямар ч байдалд байсан хайрлана, хөөх миний хүү онц дүн авсан юм байна ш дээ ээж нь чамаар маш их бахархаж байна ” гэдэг үгээр орлуулаарай. Мөн хүүхдээ зэмлэх үедээ “чи тэнэг” эсвэл түүнийг шүүмжилсэн, буруутгасан байдлаар харьцахын оронд хамтдаа асуудлыг шийдвэрлэе, ярилцъя эсвэл “би чамаар бахархдаг ч яг энэ үйлдэлд чинь урам хугарч байна” гэдэг үгсийг ашиглаарай.
3. Шүүмжлэхээс илүү магтаарай
Та хүүхдэдээ өдөрт эсвэл долоо хоногт хэдэн удаа сөрөг үг хэлж, хэдэн удаа эерэг үг хэлдгээ эргэцүүлж үзээрэй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ магтахаасаа илүү олон удаа шүүмжилдэг. Хэрвээ санаатай ч байсан, санаандгүй ч байсан хүүхдэдээ эерэг үгсээс илүү сөрөг үг хэлэх нь ямар үр дүнтэй байх талаар болон таны хүүхдэд ямар мэдрэгдэж байгаа талаар тунгаагаад үзээрэй. Угтаа хүүхэд хүмүүжлийн эерэг арга бол тэдний хийсэн, чадсан зүйлийг нь өөрт нь ойлгуулж урам зориг төрүүлэх. “Чи ороо зассангүй” гэж загнахын оронд ороо зассан үеийг нь дайруулаад “Чи асуудалгүй ор дэрээ засчихдаг үнэхээр сайн хүү шүү”, “Хоолоо идсэнгүй” гэж хэлэхийн оронд хоолоо идсэн үеийг нь алдалгүй “Чи хоолоо маш сайн иддэг шүү”, “Чи дүүтэйгээ тоглож байхдаа хэтэрхий ширүүн тоглох юм” гэж хэлэхийн оронд “Чи дүүтэйгээ тоглож байгаа сайн ах юм. Харин дүү чинь чамаас бага учир илүү зөөлөн тоглоорой. Чи чадна.” гэх зэрэг нь илүү үр дүнтэй. Хүүхдэд өөрийгөө “сайн хүүхэд” байх боломжийг олгоорой.
4. Эцэг эхээс өвлөгдсөн хүмүүжлийн хэв маягийг өөрчлөхөд бэлэн, уян хатан байгаарай
Зарим эцэг эхчүүд миний ээж аав намайг хүмүүжүүлсэн, би “ингэж хүмүүжээд муудаагүй юм шүү” гэсэн үгийг хэрэглэдэг. Гэтэл нийгэм хурдацтай хөгжиж, хүмүүсийн хүрээлэн буй орчин өөрчлөгдөж байдаг тул та уламжлалт хэв маягт хүлэгдэхийн оронд илүү уян хатан байгаарай. Хүүхдийнхээ өсөж торниж буй орчин, нийгмийг ажигласнаар та өөрийн хүмүүжлийн аргаа илүү боловсронгуй болгох боломжтой. Мөн хүүхэдтэйгээ ойлголцоход тусална.

#зөвлөгөө, #Боловсролын газар,