Арван нэг хоногийн өмнө Хятад улс хамгийн хүчирхэг зөөгч пуужингаа зургаа дахь удаагаа сансарт хөөргөсөн.
Уг пуужингийн үлдэгдэл мягмар гарагт өглөөний 11:00 цагаас үдээс хойш 04:00 цагийн хооронд Хайнань арлын ойролцоо Өмнөд Хятадын тэнгист унах төлөвтэй байгааг Хятадын Далайн аюулгүй байдлын алба анхаарууллаа.
Хятад улс "Long March 5" пуужингаа арванхоёрдугаар сарын 15-нд Хайнань мужийн Вэнчан хөөргөх талбайгаас хөөргөсөн нь 2016 онд анхны нислэгээ хийснээс хойших зургаа дахь хөөргөлт болсон юм. Өмнө нь Хятад улс Ангараг руу эрдэм шинжилгээний станц, мөн сансрын станц руугаа модуль хөөргөх зэрэгт уг пуужингийн"Long March 5B" хувилбарыг ашигладаг байжээ.
2020 онд “Long March 5B”-ын үлдэгдэл Зааны ясан эрэгт унаж, хэд хэдэн барилга байгууламжийг сүйтгэж байсан бол 2021 онд “Long March 5B”-ын үлдэгдэл хаана буух тухай таамаглалаас болж бүс нутагт ихээхэн түгшүүр төрүүлж байв.
Энэ сарын эхээр хөөргөсөн "Long March 5" нь зайнаас тандан судлах хиймэл дагуулыг тойрог замд оруулах зорилготой байсан бөгөөд даалгавар амжилттай болсныг “Xinhua” мэдээлсэн.
Хятад улс хиймэл дагуулыг газрын судалгаа, ургацын үнэлгээ, байгаль орчны менежмент, цаг уурын сэрэмжлүүлэг, цаг агаарыг урьдчилан таамаглах, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах ажилд ашиглахаар төлөвлөсөн байна.
Гэвч тухайн үед “Xinhua” агентлагийн мэдээлснээр пуужин дээрх ачааны хэмжээ ердийн 12.267 метрээс хамаагүй урт буюу 18.5 метр байсан нь хиймэл дагуулыг тодорхой нэг бүс нутгийг тагнах зориулалттай байж магадгүй гэсэн таамаглалыг төрүүлсэн юм.
Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Өмнөд Хятадын тэнгис, #Long march 5,