Дайнд дайчлагдах хүмүүсийн насыг 27-оос 25 болгон бууруулах тухай хуулийн төсөл Украины парламентын цахим хуудсанд даваа гарагийн орой нийтлэгдсэн байна.

Арванхоёрдугаар сарын 19-нд Ерөнхийлөгч Володимир Зеленьский зэвсэгт хүчин нь дахин 450,000-500,000 хүнийг цэрэгт дайчлах санал гаргасныг мэдэгдэж байв. Тухайн үед Зеленьский уг саналыг "маш эмзэг" гэж тодорхойлоод, парламентаар хэлэлцэхээс өмнө уг асуудлыг зэвсэгт хүчин болон засгийн газартай сайтар хэлэлцэхээ амласан юм.

Дараа нь парламент дахь Зеленьскийн намын бүлгийн дарга Дэвид Арахамиа засгийн газар цэргийнхний хүсэлтийг хүлээн авч, хуулийн төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд даваа гарагт дуусах төлөвтэй байгааг мэдэгдсэн байна.

Тэрээр даваа гарагт “Telegram”-д “Цэргийнхэнд тулгамдсан асуудлаа шийдэх шийдэл хэрэгтэй байна. Нийгэм бүх эмзэг асуултын хариултыг сонсохыг хүсэж байна” гэж бичжээ.

Украины Оросын түрэмгийлэгчдийн эсрэг дайн 22 дахь сардаа үргэлжилж байна. Фронт дахь украин дайчдын тоо тодорхойгүй байгаа ч тус улс өмнө нь нэг сая гаруй хүн зэвсэг барин тулалдаж байгааг мэдэгдэж байв.

Энэ хугацаанд талууд их хэмжээний хохирол амсаж, олон мянган хүнээ алдсан ч албан ёсны хохирогчдын тоог нууцалж ирсэн.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #Украины дайн, #хуулийн төсөл, #цэрэгт татагдах нас,