Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйгаас хоёр долоо хоног гаруй холбоо тасарсны эцэст Хойд туйлд орших “Туйлын чоно” нэртэй шорон руу шилжүүлснийг дэмжигчид нь олж тогтоожээ.
Уг шорон нь Москвагаас зүүн хойд зүгт 1,900 км-ийн зайд оршдог аж.
Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышийн хэлснээр даваа гарагт Навальныйгийн өмгөөлөгч түүнтэй уулзаж чадсан байна.
“Энэ шорон өмнөхөөсөө хамаагүй дор байх болно. Тэд түүний амьдралыг аль болох тэвчихийн аргагүй болгохыг хичээж байна. Тэд Алексейг тусгаарлаж, түүнтэй холбогдоход улам хэцүү болгохыг хичээх нь гарцаагүй” гэж Ярмыш “Reuters”-т ярьжээ.
Навальныйг Оросын шоронгийн хамгийн хатуу анги болох "онцгой дэглэмтэй" колони руу шилжүүлэхээр бэлтгэж байгааг түүний холбоотнууд мэдэж байсан ч арванхоёрдугаар сарын 6-аас хойш түүний хаана байгаа нь тодорхойгүй болж, өмгөөлөгчид нь хүртэл холбоо тогтоож чадахгүй болсон юм.
Навальныйгийн одоо хоригдож буй “Туйлын чоно” нь Оросын хамгийн хүнд шоронгийн нэгд тооцогддог. Тэндхийн хоригдлуудын ихэнх нь онц хүнд гэмт хэргээр ял эдэлж байгаа хүмүүс байдаг аж.
Түүний байгаа газрыг олж тогтоосныг АНУ сайшаасан ч түүний эрүүл мэндэд "маш их санаа зовниж" байгаагаа АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. Мөн түүнийг нэн даруй суллахыг уриалж, түүний баривчилгааг "шударга бус" гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: Reuters

#Алексей Навальный, #ОРос, #сөоөг хүчин,