2024 оны Олимпын наадмын өмнө эрх баригчид спортын наадам зохион байгуулагдах газруудын ойролцоогоос олон мянган цагаачид болон цыгануудыг нүүлгэн шилжүүлжээ.
Долдугаар сард эхлэх зуны наадамд зориулан барьж, засварлаж буй барилгуудын талаас илүү хувь нь Сейн-Сент-Денист байрладаг байна.
Сена голоос зүүн тийш сунан оршдог Сейн-Сент-Денис нь 1.6 сая гаруй хүн амтай бөгөөд Францын хамгийн ядуу дүүрэг юм. Ихэвчлэн орогнол хүсэгчид болон цыганууд тэнд хоргоддог ба 2021 оны тайланд дурдсанаар тус улсын аль ч дүүргээс илүү олон тооны зөвшөөрөлгүй суурьшлын бүс, албан бусаар баригдсан ядуусын хороолол байдаг байна.
Эрх баригчид 2023 онд Сейн-Сент-Денис дэх 60 суурьшлын бүсийг хаажээ.
Зарим албан тушаалтнууд, нийгмийн ажилтнууд, идэвхтэн, орон нутгийн улс төрчид уг ажиллагааг спортын арга хэмжээ зохион байгуулах талбайг тохижуулах зорилготой гэж харж байгаа бол Францын Дотоод хэргийн яам нүүлгэн шилжүүлэлтийг Олимпын наадамтай холбоогүй гэж тайлбарлав.
Гэсэн ч Францын засгийн газар аливаа газар, барилгыг хууль бусаар эзэмшсэн тохиолдолд их хэмжээний торгууль, эсвэл хорих ял оногдуулах тухай хуулийг долдугаар сард баталснаар энэ үйл явцыг хурдасгахад тусалсан байна.
Өнгөрсөн жил 80 зөвшөөрөлгүй суурьшлын бүсийг хаасан бөгөөд нүүлгэн шилжүүлэлтэд дор хаяж 3,000 хүн өртжээ. Энэ нь эмзэг бүлгийн хүмүүсийн амьдрах нөхцөлийг улам тогтворгүй болгож байгааг хүний эрхийн дэмжигчид хэлж байна.
Мөн нүүлгэн шилжүүлэлт нь орон гэргүйчүүдийн тоог улам нэмэгдүүлж байгааг зарим албан тушаалтнууд шүүмжлэв.
Хотын орлогч дарга Филоче Парисын гудамжинд ийм олон хүн, тэр дундаа хүүхдүүд байхыг хэзээ ч харж байгаагүй гэж хэлсэн байна.
"Хэрэв тэдний зорилго ядуурлыг халхлах явдал бол нүүлгэх төлөвлөгөө нь тийм ч сайн төлөвлөгөө биш бололтой. Хүмүүс амьдарч буй газраасаа хөөгдөж, гудамжинд гарч байна" гэж Филоче хэлэв.
Эх сурвалж: Reuters

#Парис-2024, #цагаачид, #Олимпын наадам, #Нүүлгэн шилжүүлэлт, #Цыганууд,