Пүрэв гарагт Прага хотын их сургуульд 24 настай Чех оюутан аавыгаа болон өөр 14 хүний амийг буудан хөнөөж, 25 хүнийг шархдуулсныхаа дараа амиа хорлосон хэрэг гарчээ.
Энэ нь БНЧУ-ын түүхэн дэх массыг хамарсан хамгийн том, хамгийн эмгэнэлт хэрэг бөгөөд засгийн газар амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхийн тулд арванхоёрдугаар сарын 23-ны өдөр улс орон даяар гашуудал зарласан байна.
Сэжигтэн Кладно мужаас Прага руу өөрийн амийг хорлохоор явж байж болзошгүй талаар дуудлага цагдаагийн газарт иржээ. Үүний дараа сэжигтний аав нас барсан байдалтай олдсон байна.
Цагдаа нар түүний очих ёстой байсан Прага хотын төвд байрлах Чарльзийн их сургуулийн Урлагийн факультетын байрыг нүүлгэн шилжүүлсэн боловч удалгүй факультетын төв байрнаас дуудлага ирсэн байна.
Урьдчилсан байдлаар түүнийг энэ оны намар Орост болсон нэг террорист халдлагаас санаа авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт Прага хотын ойролцоох нэгэн тосгоны ойгоос нэг эрэгтэй болон түүний хоёр сартай охиныг буудуулж алуулсан байдалтай олсон ба зэвсэгт этгээдийг уг хэрэгт мөн сэжиглэж байна.
Сэжигтэн амиа хорлосон байж магадгүй ч эрх баригчид түүнийг хариу гал нээсэн цагдаагийн суманд алагдсан эсэхийг шалгаж байгааг цагдаагийн дарга мэдэгдэв.
Сэжигтэн өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, сурлагын өндөр амжилт гаргасан оюутан байсан аж.
Дотоод хэргийн сайд Вит Ракусан уг хэргийг олон улсын терроризмтой ямар ч холбоогүй болохыг мэдэгдсэн байна.
Чех улсад галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг харьцангуй ховор тохиолддог. 2019 оны арванхоёрдугаар сард 42 настай эр зүүн Чехийн Острава хотын эмнэлгийн хүлээлгийн танхимд зургаан хүний аминд хүрч, дараа нь зугтаад, өөрийгөө буудаж хөнөөсөн хэрэг гарч байв.
Мөн 2015 онд Ухерский Брод дахь нэгэн ресторанд нэгэн эр найман хүнийг буудан хөнөөж, өөрийгөө хөнөөсөн хэрэг гарч байжээ.
Эх сурвалж: Reuters

#Чех улс, #ПрагА, #Чарльзийн их сургууль, #масс аллага,