Пап лам Францис Ромын Католик шашны санваартнуудад ижил хүйстэн хосуудад адислал өгөхийг зөвшөөрсөн тухай Ватиканы эрх баригчид  даваа гарагт мэдэгдэв.

Энэ нь Бурхан бүгдийг угтан авдгийн илэрхийлэл болно гэж Ватиканаас гаргасан баримт бичигт өгүүлжээ.

Гэхдээ үүнийг гетеросексуал гэрлэлтийн ариун ёслолтой андуурч болохгүй гэдгийг тэмдэглэсэн байна.

Санваартнууд тухай бүрт нь шийдвэр гаргах бөгөөд "Энгийн адислалаар дамжуулан Бурханы өршөөл нигүүслийг эрэлхийлж буй нөхцөл байдалд Сүм тэдгээр хүмүүст үйлчлэхээс татгалзах эсвэл үгүйсгэх ёсгүй" гэж заажээ.

Сүм ижил хүйстэндээ татагдахыг нүгэл биш харин ижил хүйстний  бэлгийн харилцааг нүгэл гэж номлодог. 2013 онд сонгогдсоноосоо хойш Францис ёс суртахууны сургаалыг өөрчлөхгүйгээр 1.35 тэрбум гаруй гишүүнтэй Сүмийг ЛГБТ хүмүүст илүү найрсаг болгохыг хичээсээр ирсэн юм.

ЛГБТ эрхийн төлөөх байгууллагууд, зарим катлоик санваартнууд уг баримт бичгийг “томоохон дэвшил” хэмээн хүлээн авч, ач холбогдлыг нь “үнэлж баршгүй” гэж сайшаажээ.

Гэсэн ч даваа гарагийн шийдвэрийг хуучинсаг үзэлтнүүд эсэргүүцэх нь гарцаагүй юм.

Баримт бичигт ижил хүйстний адислалыг католик шашны ямар нэгэн онцгой баяр, шашны ёслолтой холбож болохгүй бөгөөд энгийн гэрлэлтийн ёслолтой нэгэн зэрэг зохион байгуулж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Түүнээс гадна гэрлэлтийн зан үйл, хуримын хувцсыг адислалд ашиглаж болохгүй гэж заажээ.

Эх сурвалж: Reuters

#ЛГБТ, #Ватикан, #Католик шашин, #Пап лам Францис, #ижил хүйстний харилцаа,