Өнөөдөр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Европын холбооноос Украинд үзүүлэх тусламжийн томоохон багцад хориг тавьж, Европын холбоонд гишүүнээр элсэхийг нь зогсоож чадна гэж анхаарууллаа.
Пүрэв гарагт Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Холбооны бусад 26 удирдагч Орбаныг танхимаас гарсны дараа Украинтай гишүүнчлэлийн хэлэлцээрийг эхлүүлэхээр тохиролцсон билээ.
Гэвч үүнээс хэдэн цагийн дараа Орбан Украинд 50 тэрбум евро буюу 54.94 тэрбум долларын тусламж үзүүлэх, мөн цагаачлалыг зохицуулах зэрэг ЕХ-ны бусад тэргүүлэх чиглэлүүдэд санхүүжилт олгох тухай хэлэлцээрт хориг тавьсан байна.
Дараа нь тэрээр Унгар улс ЕХ-ны төсвөөс хүссэн санхүүжилтээ авахын тулд Украинд үзүүлэх тусламжийн багцыг хаасан гэж дотоодын радиод ярьжээ.
"Хэрэв хэн нэгэн ЕХ-ны төсвийг өөрчлөхийг хүсэж байгаа бол эхлээд Унгар улс авах ёстой зүйлээ авах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Талыг нь, эсвэл дөрөвний нэгийг нь биш" гэж тэрээр хэлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский гишүүнчлэлийн хэлэлцээрийг зөвшөөрсөн явдлыг Украин болон Европын “ялалт” гэж сайшаасан ч Орбан яриа хэлэлцээрийг маш урт үргэлжлэх болно гэдгийг онцлоод Унгар хэзээ ч үүнийг хааж чадна гэдгийг анхааруулав.
Унгарын үндсэрхэг удирдагч "Энэ бол буруу шийдвэр. Унгар улс үүнд ямар ч хариуцлага хүлээхгүй, бид дараа нь энэ үйл явцыг зогсоож чадна, шаардлагатай бол бид тоормос татах болно, эцсийн шийдвэрийг Унгарын парламент гаргана."
ЕХ-ны удирдагчид багцын талаарх яриа хэлэлцээрээ баасан гарагт дуусгасан ч нэгдүгээр сард дахин хэлэлцэхээр болсон бөгөөд тэр үед тохиролцоонд хүрнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна.
Эх сурвалж: Reuters

#Виктор Орбан, #УКраин, #Унгар Улс, #тусламжийн багц, #Европын холбооны гишүүнчлэл,