Пүрэв гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) янз бүрийн амттай цахилгаан тамхинд хориг тавихыг засгийн газруудад уриалжээ.
Зарим судлаачид, дэмжигчид болон засгийн газрууд цахилгаан тамхийг энгийн тамхинаас үүдэлтэй нас баралт, өвчин эмгэгийг бууруулах гол хэрэгсэл гэж үздэг. Гэвч НҮБ-ын агентлаг цахилгаан тамхинд яаралтай хяналт тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
Мөн цахилгаан тамхи нь тамхинаас гарахад тусалдаг гэх хангалттай нотолгоо байхгүйг, эсрэгээрээ эрүүл мэндэд хортой, тамхи татдаггүй хүмүүс, ялангуяа хүүхэд, залуучуудыг никотинд донтоход хүргэдэг гэсэн судалгааны үр дүнг иш татжээ.
ДЭМБ-ын мэдээлснээр идэвхтэй маркетингийн нөлөөгөөр 13-15 насны хүүхдүүдийн дунд цахилгаан тамхины хэрэглээ насанд хүрэгчдээс илүү байдаг байна.
Эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс “Хүүхдийг бага наснаас нь цахилгаан тамхины хэрэглээнд уруу татаж, оруулах нь никотинд донтох эрсдэлд оруулдаг” хэмээгээд улс орнуудыг хатуу арга хэмжээ авахыг уриалав.
Тус байгууллага ментол зэрэг бүх амт оруулагчийг хориглох, мөн өндөр татвар ноогдуулж, олон нийтийн газар ашиглахыг хориглох зэргээр энгийн тамхины эсрэг арга хэмжээтэй адил арга хэмжээ авахыг зөвлөжээ.
ДЭМБ нь үндэсний зохицуулалтыг хянах ямар ч эрх мэдэлгүй, зөвхөн зааварчилгаа өгөх үүрэгтэй байгууллага юм. Гэхдээ зөвлөмжийг нь улс орнууд ихэвчлэн сайн дураараа хэрэгжүүлдэг.
ДЭМБ-ын хэлж буйгаар цахилгаан нь хорт хавдар үүсгэж, зүрх, уушгинд муугаар нөлөөлдөг бодисуудыг ялгаруулдаг байна. Ийм бодис нь мөн залуу хүмүүсийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдгийг судалгаанаас иш татан дурджээ.
Эх сурвалж: Reuters

#дэмб, #цахилгаан тамхи, #вэйп,